8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ромео Жульетта” дахин тайзнаа

2016-01-04 10:35:00

УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Намнангийн Наранбаатарын найруулгаар  У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжиг Монголын театрын тайзнаа гурав дахь удаагаа амилж, цоо шинэ тавилт, өнгө төрхтэйгөөр үзэгчдийн оюуны мэлмийд хүрсэн. Үзэгчдийн алаг ташилт, магтаал сайшаал, басхүү шүүмжлэлийн дунд шинэ цагийн “Ромео Жульетта” бүтэн сарын хугацаанд театрын тайзнаа амилж, УДЭТ-ын улаан хамбан суудалд сонгодог урлагт хайртай үзэгчдийг уяж чадсан.Тэгвэл “Ромео Жульетта” дахин тайзнаа тоглогдох нь ээ. Оюутан, сурагчдын амралтад зориулан УДЭТ-ийн хамт олон энэ сарын үзвэрээ “Ромео Жульетта” байхаар тогтсон байна. Тасалбар нэгдүгээр сарын 5-ны өдрөөс УДЭТ-ын тасалбар борлуулах цэгээс худалдаанд гарах аж. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 15-30 мянган төгрөг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл