8o
Улаанбаатар хот
mobile menu

Томчуудад зориулсан буддаг ном

2017-05-19 11:07:00

Том хүмүүс буддаг ном гэхээр гайхаж сууна уу. Тэгвэл үргэлж л ажил ихтэй, яаруу сандруу явдаг томчуудад буддаг ном гайхалтай ашиг тустай байдаг ажээ. Буддаг ном нь хүний оюун ухааныг төвлөрүүлж, бодол санаагаа цэгцэлэхэд нь тусладаг. Ингэснээрээ ч стрессийг тайлж чаддаг байна. Мөн гоё тод өнгүүдийг харах нь хүнийг аз жаргалтай болгож, будаад гаргасан бүтээлээ харахад баярлах мэдрэмжийг төрүүлдэг гэнэ. Харин Монгол залуус маань өөрийн соёл, уламжлалыг шингээсэн Монголын хамгийн анхны буддаг ном болох Үзэмж Төгс Монгол номыг гаргасан байна. Ингээд та бүхэндээ буддаг номны ач холбогдолын талаар хуваалцаж байна.

Displaying 2.jpg

Буддаг ном сүүлийн үед их алдартай болж байгаа ч гэсэн түүнийг эмчилгээний зориулалтаар сүүлийн 100 жилд ашиглаж байгаа юм. Дэлхийн алдартай сэтгэл зүйч Карл Жунг өөрийн сэтгэл заслын эмчилгээндээ буддаг номыг санал болгодог байсан байна. Тодорхой давтамж бүхий буддаг номыг сэтгэл заслын зориулалтаар ашигласан байсан байна. 

Displaying 3.jpg

Монгол хээ соёлыг агуулсан буддаг ном нь хүүхдүүдэд өөрийн уламжлал соёлыг ойлгож танихад маш чухал үүрэгтэй байдаг байна. Хүүхдүүд зөвхөн соёлынхоо талаар сураад зогсохгүй түүнийгээ өөрийн уран сэтгэмжээр баяжуулах боломжийг бүрдүүлж өгдөг. Монгол ахуйд хэрэглэгддэг гоё сайхан хээ угалзын гоо сайхныг харахад тусладаг байна.

Displaying 5.jpg

Буддаг ном нь гэр бүлийн халуун дулаан мэдрэмжийг бий болгодог. Цахим ертөнцөөс холдож хүүхдүүдтэйгээ хамтран номыг будснаараа мартагдашгүй дурсамжийг бий болгодог байна. Тийм ч учраас завгүй амьдралаасаа завсарлага аван гэр бүлдээ цаг гаргахдаа буддаг номыг ашиглах боломжтой юм. Гэрээрээ өнгө будгийг олж Монгол соёлоо таниулах боломжийг бүрэн олгож байгаа юм. 

Displaying 6.jpgНом будах нь гарын эв дүй болон харааг сайжруулдаг. Будахад тархины хоёр тал хоёулаа ажиллаж байдаг учраас гарын эв дүй сайжирч хараа сайжирдаг байна. Будах тусам гарын эв дүй сайжирч, улам сайн буддаг болдог байна. Мөн ном будах нь настай хүмүүсийн хувьд зөнөх өвчнөөс сэргийлдэг бол хүнд өвчтэй хүмүүсийн хувьд өвчнөө мартахад нь тусладаг байна.

 

Displaying 6.jpgБуддаг ном нь таньд өөрийнхөөрөө байх боломжийг олгодог. Бусад хүмүүс юу гэж бодсон ч та л өөрийнхөө сэтгэмжээрээ номоо будна. Ингэснээрээ хүнийг задгай сэтгэх боломжийг бүрдүүлж бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. Хүн бүр өөр өөрөөр будах боломжтой учраас өөрийн гэсэн бүтээл болж гарч байдаг. Бас хүн өөрөө сайхан бүтээл гаргаад түүнээсээ аз жаргалыг мэдрэхэд тусладаг байна. Та морийг цэнхэр өнгөөр будаж болно. Энэ бол таны л сонголт.

Юм будах нь тархины айдасны төвийг амрааж байдаг учраас тархийг амрааж тайвшруулж чаддаг. Энэ процесс будсны дараа ч мөн үргэлжилдэг байна. Бүйлсэн булчирхайг түр хугацаанд амрааснаар стрессийг түвшинг мөн бууруулдаг байна. Юм будах нь бясалгалын нэг хэлбэр бөгөөд та өөрийнхөө хүссэн цагтаа хийх боломжтой юм. Мөн таныг гүн гүнзгий стресст орохоос сэргийлдэг.

Нарийн зурааснаас гаргахгүй будах нь оюун ухааныг төвлөрүүлдэг. Эрдэмтэн Лесли Маршал хэлэхдээ будах үйл явц нь цэгцтэй сэтгэх, асуудал шийдвэрлэх үйл ажиллагааг удирддаг тархины урд хэсгийг идэвхижүүлдэг учраас таныг улам сайн төвлөрүүлдэг байна. Зарим эрдэмтэд будаж байх явцдаа өөр хэлээр мэдээ сонсох нь тэр хэлийг сурахад нэн тохиромжтой гэж зөвлөсөн байна. Мөн зураг будах нь тухайн орчноо мэдэрч бусад зүйлд санаа зовохоос сэргийлж чаддаг байна. Ном будах нь хүнээс логик сэтгэлгээнээс гадна бүтээлч сэтгэлгээг шаарддаг байна.

Буддаг зураг нь таны гэрийн үнэлж баршгүй чимэглэл. Та өөрийнхөө буддаг номоор гэрээ чимэглэх боломжтой. Та өөрийнхөө бүтээлийг сайхан жаазлаад тавихад хаана ч байхгүй сайхан чимэглэл болдог байна.

Displaying 7.jpg

Номын дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 
https://www.facebook.com/magnificentmongolia

Хэрвээ та гадаад улсаас энэхүү номыг сонирхож байгаа бол:
https://www.amazon.com/Magnificent-Mongolia

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Амжилт хүсье ямар гоё юм бээ.
2017/05/22 202.131.7.246