16o
Улаанбаатар хот
mobile menu

Охиноо салхилуулж явсан эр террористыг зогсоож, олон зуун хүний амийг аварчээ

2015-11-17 17:53:00

Өнгөрсөн пүрэв гарагт Ливаны нийслэл Бейрутад Исламын Улсын бүлэглэлийн хоёр амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас 50 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархаджээ. Хэт даврагчид шийт шашинт иргэд олноор оршин суудаг, хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд халдлага зохион байгуулсан байна.

Харин хоёр дахь этгээд шийтүүдийн сүмийн гадна дахин бөмбөг тэслэхийг завдсан ч бяцхан охинтойгоо явж байсан нэгэн аав түүнийг таслан зогсоожээ. Ливан гаралтай Адель Термос охиноо салхилуулж яваад халдлага үйлдэгчтэй таарч, түүнийг дарж унагаснаар олон зуун хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлжээ.

Харамсалтай нь Адель Термос охины хамт амь эрсэдсэн байна. Ливаны олон мянган иргэн Адель Термосын баатарлаг үйлсэд талархаж, түүний төлөө залбирч байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Amaglan boltugai
2016/03/26 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment