8o
Улаанбаатар хот
mobile menu

Зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амьтан дээр анх удаа амжилттай хийлээ

2017-05-22 12:48:47

Сүүлийн жилүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Эрхтэн болон Үүдэл эсийг шилжүүлэн суулгах өндөр технологийг шат дараатайгаар нутагшуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна.

Энэ удаад амьтанд зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг анх удаа хийжээ. Академич Н. Баасанжаваар урдирдуулсан туршилтын мэс заслыг цаашид үргэлжлүүлэн хийх юм байна. 

IMG 0702

Дашрамд мэдээлэхэд дэлхий дахинд хүний зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний донороор тархи эргэшгүй өөрчлөлтөд орсон бусад эрхтэн тогтолцоо нь зохиомол удирдлагаар хэвийн ажиллаж байгаа тохиолдлыг сонгодог байна

FullSizeRender

Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг амьгүй донороос 3 хүнд нэгэн зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах түвшинд хүрсэн ба Зүрх шилжүүлэн суулгах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 4 хүний алтан амийг аврах боломж бүрдэх юм.
Сүүлийн жилүүдэд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг 6 удаа хийж, бөөрний өвчтэй 12, элэгний өвчтэй 1 хүний амийг аварчээ. Харин энэхүү технологийн үр шимийг олон түмэнд хүргэхэд эрхтний донорын ариун үйлсийг дэмжих иргэдийн оролцоо чухал байдаг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Pagma
baaxdmaar baina,mongol xymyyst chadbar baina yyniig ter zasgaas toson abch demjix ni l dytmag baigaag anxaaraach,..
2017/06/09 122.201.24.13
хайр
хайрламаар хүмүүс байна
2017/06/02 202.179.31.27
  • Recent
  • Most Read
  • Most Comment