8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Шинэчлэн найруулсан НӨАТ-ын хууль хэрэгжиж, Улсын заан Ц.Баярсайхан 11 жилийн ял сонссон өдөр

2016-01-04 18:51:00

Шинэ оны ажлын эхний өдөр өндөрлөж Монголын нэг өдөр булан өнөөдөр эх оронд болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна. Шинэ оны нэгнээс эхлэн хэд хэдэн хууль шинээр хэрэгжиж эхэлж байгаа. Тэгвэл Шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ -ын тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа билээ. Энэхүү хуулиар иргэн төлсөн НӨАТ-ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сугалаанд оролцох боломж бүрдэж байгаа юм. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

Г.Шийлэгдамба өнөөдрөөс ажлаа хийх боломжтой


Өнгөрсөн оны сүүлээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэд хэдэн эрхэм торны цаана саатуулагдаж шалгагдсан. Тэгвэл тэдгээрийн нэг болох Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамба 2015 оны арванхоёдугаар 31-нд батлан даалтад гарсан байна. Г.Шийлэгдамба хоригдож байх хугацаандаа сайдын албан тушаалаас огцрох өргөдөл өгч байсан. Гэвч түүний орны хүн одоо болтол томилогдоогүй байгаа юм. Тиймээс хуулийн дагуу Г.Шийлэгдамба ажлаа хийж болох юм байна. Энд дарж уншина уу. 

Улсын заан Ц.Баярсайханд 11 жилийн хорих ял оноолоо

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд эхэлж 14:00 цагт өндөрлөжээ.Түүнийг бусдын эд хөрөнгийг залилсан хэргээр ийнхүү шүүж байгаа юм байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нын өдөр шүүх хурал нь болох байсан ч хохирогчийг оролцуулах шаардлагатай гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл хурлыг хойшлуулжээ.Түүнд эрүүгийн хуулийн 148,4-өөр хэрэг үүсгэн шалгасан бөгөөд бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн буруутгаж, чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноож, хоёр сая төгрөгийн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргажээ.


УИХ-ын гишүүн Ч.Улаан төрхөмдөө буцах уу

Өнгөрсөн сонгуулийн өмнө МАН хоёр хуваагдсан. Үүний дараа 2012 оны хавар одоогийн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва болон Ч.Улаан нар МАН-аас "өрх" тусгаарлаж, Н.Энхбаярыг МАХН-д орсон. Ч.Улаан нэрсийн жагсаалтын Сонгуульд МАХН-аас нэрсийн жагсаалтаар сонгогдож, Д.Тэрбишдагва 26 дугаар тойрог буюу Сонгинохайран дүүргээс нэр дэвшиж гишүүн болсон. Хамтарсан засгийн газрын үед дээрх хоёр эрхэм сайдын суудалд нэр нь огт яригдаагүй.Энд дарна уу

 

"Дорнын говь" компанийн захирал Б.Дэлгэрсайхан "ичээнээсээ" гарлаа

“Дорнын говь” хэмээх мах боловсруулах компаниас “Болд Төмөр Ерөө гол” гэдэг аварга групп хүртэл бизнэсээ өргөжүүлж чадсан Б.Дэлгэрсайхан нь тун нууцлаг бизнесмэн. Олон нийт түүнийг усны гүнж Укагийн экс нөхөр гэдгээр нь илүүтэй танидаг. Тэгвэл нууцлаг бизнесмэн ичээнээсээ гарч ардын намын “Алтан сарнай 2015”-аас бизнесийн салбарын оны онцлох хүн шагнал хүртсэн юм. Тэрбээр удахгүй болох сонгуульд төрөлх нутгаасаа нэр дэвшихээр эртнээс бэлтгэлээ базааж эхэлсэн. Сонгууль дөхөж буйтай холбогдуулан ийн ичээнээсээ гарагсад олширсоор байна.


16 аймгийн 50 сум цагаан зудтай байна

Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу баруун, төв, зүүн, говийн бүсийн 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах шуурхай бүлэг орон нутагт ажилласан байна.  Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан шуурхай бүлэг 2015 оны 12 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд орон нутагт ажиллажээ. Улсын онцгой комиссын шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад, Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу гамшгийн эрсдлийн үнэлгээг гаргахад 12 дугаар сарын 28-ны байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Хэнтий, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс зэрэг 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 110 сум зудархуу байна. Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон аймагт өвөлжилт хэвийн байна.Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн 2011-2013 онд бүрдүүлсэн улсын нөөцийн цэг салбаруудад байгаа өвсийг үнэгүй, 2011-2014 онд бүрдүүлсэн тэжээлийг 50 хувь хямдруулах шийдвэрийн хүрээнд өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зэрэг хууль бус явдлаас урьдчилан сэргийлж, хянал тавьж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд нарт даалгалаа.


Хакүхо хүүгээ анх удаа сүмогийн бэлтгэл хийлгэв


Мияагино дэвжээний шинэ жилийн Мочицүки ба Хакүхо хүүгээ анх удаа сүмогийн бэлтгэл хийлгэв. Япончууд дорно дахины ард түмэн шиг цагаан сарыг тэмдэглэдэггүй, харин шинэ жилийг өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Шинэ оны эхний бэлтгэлээ мэргэжлийн сумо бөхийн их аварга Хакухо Даваажаргал өөрийн хүү Махато буюу Мөнхжаргал хүүгээ дэвжээндээ дагуулан ирж, анх удаагаа сүмогоор барилдуулан мочицүки арга хэмжээнд оролцуулсан байна.

Ирвэс хамгаалагч залуугийн хэрэг олон улсын байгаль хамгаалагчдын анхаарлын төвд оржээ

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл өнгөрсөн онд учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэрээр машинаа байрлуулахаар гэрээсээ гараад зургаан хоног сураггүй байсан. Цагдаагийнхан болон ар гэрийнхэн нь эрлийн ажил зохион байгуулсны дүнд түүний цогцосыг Хөвсгөл далайгаас олсон байдаг. Энэхүү хэрэг өнөөг хүртэл олны анхаарлын төвд буй юм. “Ирвэс хамгаалах сан” болон талийгчийн ар гэрийнхний зүгээс уг явдлыг бусдын дарамт шахалтын улмаас болсон хэмээн мэдэгдсэн билээ.Т.Лхагвасүмбэрэл агсан нь амьд ахуйдаа “Ирвэс хамгаалах сан”-гийн биологичоор ажиллаж, цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд өөрийн судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байжээ. Түүний үхлийн талаар “Discovery” олон улсын танин мэдэхүйн сувгаар бүрэн хэмжээний нэвтрүүлэг хийн дэлхий нийтэд цацсан байна. Мөн тус нэвтрүүлгээрээ Т.Лхагвасүмбэрэлийн энэхүү хэргийг нухацтай шалгахыг уриалж, олон улсын 37 их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 49 эрдэмтэн хамтран мэдэгдэл гаргажээ.

 

Т.Батсайханыг интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор Монгол улсын бас нэгэн иргэнийг эрэн сурвалжилж эхэлжээ. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, эрэгтэй, 30 настай Тогтох овогтой Батсайханыг Замын болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэгт сэжиглэн Монгол улсын хил давж гадаадад гарсан байж болзошгүй хэмээн ийнхүү олон улсад эрэн сурвалжилж буй юм байна. Олон улсад гэмт хэрэг үйлдсэн, тухайн орноос оргон зайлсан этгээдүүдийг интерполоор эрэн сурвалжилдаг ба манай улсын нийт есөн иргэнийг ийнхүү олон улсад эрэн сурвалжилж байгаа аж.

Ч.Сайханбилэг: Өнөөдрөөс 3 сая байцаагч ажилладаг болно

 


Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэхүү хуулиар иргэн төлсөн НӨАТ-ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сугалаанд оролцох боломж бүрдсэн юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэ мөчөөс эхлээд аливаа этгээд татвараа нууж, орлогоо нууж амьдардаг үе дуусч байгаа гэсэн үг. Өнөөдөр Эдийн засгийн ил тод байдлын хуулийг баталснаараа 95 мянган аж ахуй нэгж шинэ тайлан бланстай эхэлж байна. Үүний үр шимээр өрсөлдөөн бий болж байна. Цэвэр өрсөлдөөний үр дүнд найдвартай үйлчилгээг авч байгаа хэрэглэгчид хожих юм.Энд дарна уу


НИХТ Г.Ганбаярын шинэ сонголт


"Алтан сарнай 2016"-д НИХТ Г.Ганбаяр шинэ найз бүсгүйтэйгээ хөтлөлцөн гарч ирснээр олон хүнийг цочирдуулаад байгаа юм. Г.Ганбаярын хувьд “Эмоушн” хамтлагийн дуучин Ганболортой үерхэж байсан боловч  хайртай бүсгүй нь харийн Америкийг зорьсноор тэдний романс төгссөн гэдэг. Г.Ганбаяр Ганболороос хойш хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдож хэвлэлийн хуудас чимж байсан боловч албан ёсны арга хэмжээнд хамтдаа ирж байсан удаагүй билээ.ЭНД дарна уу

“Ромео Жульетта” дахин тайзнаа

УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Намнангийн Наранбаатарын найруулгаар  У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжиг Монголын театрын тайзнаа гурав дахь удаагаа амилж, цоо шинэ тавилт, өнгө төрхтэйгөөр үзэгчдийн оюуны мэлмийд хүрсэн. Үзэгчдийн алаг ташилт, магтаал сайшаал, басхүү шүүмжлэлийн дунд шинэ цагийн “Ромео Жульетта” бүтэн сарын хугацаанд театрын тайзнаа амилж, УДЭТ-ын улаан хамбан суудалд сонгодог урлагт хайртай үзэгчдийг уяж чадсан.Тэгвэл “Ромео Жульетта” дахин тайзнаа тоглогдох нь ээ. Оюутан, сурагчдын амралтад зориулан УДЭТ-ийн хамт олон энэ сарын үзвэрээ “Ромео Жульетта” байхаар тогтсон байна. Тасалбар нэгдүгээр сарын 5-ны өдрөөс УДЭТ-ын тасалбар борлуулах цэгээс худалдаанд гарах аж. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 15-30 мянган төгрөг байна.

Гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

 


Тасалбар нэгдүгээр сарын 5-ны өдрөөс УДЭТ-ын тасалбар борлуулах цэгээс худалдаанд гарах аж. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч тав, зам тээврийн осолд гурван хүүхэд өртсөн байна. Үүнээс сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны нэг хүүхэд осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 120 жолоочийг журамласан байна.Тухайлбал: СБД-ийн нутаг 32-ын уулзварт H.Avante XD  маркийн авто машины жолооч Б нь Т.Prius  маркийн Э, Т.Prius  маркийн Б жолоочтой авто машинуудтай мөргөлдөж зорчигч 4 хүн гэмтсэн.СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хилчин хотхоны зүүн замд H.Elantra  маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 31 настай эрэгтэй М-ийг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.

Тусгай зөвшөөрөл олгох журам хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд журам 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна.Журам батлагдсанаар тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөлсөн төдийгүй, нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан тусгай зөвшөөрлөө авах боломжтой болсон. Мөн  журамд хүсэлт гаргагч нь шинээр үйл ажиллагаа эхлэхээс өмнө 1 цэгийн үйлчилгээний Хүнс худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэнээс мэргэжлийн зөвлөгөө авсан байна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тохижилт хийгдсэн байна, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн байна, тухайн дүүргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй болон суутгасан татварын тооцоо хийгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгоно гэсэн заалтуудыг нэмж оруулжээ.Энд дарна уу.


Бусад үйл явдал

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг НӨАТ-ын хуулийн хэрэгжилтэд иргэд, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалан, “Миний хайпермаркет” дэлгүүрт худалдан авалт хийв.
Анх удаа, амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан иргэд хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 3 сая төгрөгийг буцаан авахын тулд өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 15-ны дотор шаардлагатай материалуудаа бүрдүүлэн, харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах боломжтой.

Монгол Улсын Засгийн газрын энэ оны анхдугаар хуралдаанаар “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг баталлаа.  


2016 оны нэгдүгээр сарын 1-нээс жолооч бүр зөрчлийн 10 оноотой болж, зам тээврийн зөрчил гаргах үед тухайн онооноос хасдаг болох талаар өнгөрсөн есдүгээр сараас хойш мэдээлсэн ч зөрчлийн оноог одоогийн байдлаар хасч эхлээгүй байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment