8o
Улаанбаатар хот
mobile menu

Франсуа Винске: Монгол Улсын хувьд богино хугацаанд Авлигын эсрэг стандартыг нутагшуулсан нь сайн хэрэг

2017-05-23 08:53:00

“Авлигын эсрэг хамтын ажиллагааг Монгол Улсад идэвхжүүлэх нь” сэдэв сургалтын үеэр сургагч багш, Брюсселийн шүүхийн гишүүн, Корпорацийн хариуцлага, авлигатай тэмцэх олон улсын танхимын дэд дарга, эрх зүйч Франсуа Винскетай ярилцлаа.

-Авлигын хор хөнөөлийг бууруулахын тулд юу хийх ёстой вэ. Магадгүй зөвхөн манай улсад тулгамдсан асуудал биш байх. Бусад улс орны туршлагаас хуваалцаач?

Авлигын асуудлыг бууруулах нь маш чухал. Авлига байх ёсгүй зүйл. Шашин шүтлэг, яс үндсээс үл хамааран өмнө нь авлига, хээл хахуулийг түгээмэл хэрэглэдэг байсан. Харин одоо шинэ цаг үе эхэлж байгаа учраас үүнтэй тэмцэх ажлыг улс орон бүр идэвхтэй хийж байна. Үүний тулд хамтын ажиллагаа чухал байдаг юм.Бизнесийн байгууллагаас эхлээд төрийн төвшинд авлигыг бууруулах, алга болгохын төлөө хамтран ажиллаж, хичээх хэрэгтэй. Тухайн улс оронд авлигатай тэмцэх ямар шинэтгэл, шинэчлэл хийх боломжтой вэ гэдгийг судлахаас ажил эхэлнэ. Авлигатай тэмцэж ирсэн зарим улс орны хувьд хувийн хэвшлээс эхэлж үндэсний төвшинд хүргэсэн туршлага бий. Ер нь авлигыг хязгаарлахад хуулиас илүү хэрэгжүүлэх механизм чухал байдаг.Мэдээж авлига нь улсын хөгжлийг боомилдог, эдийн засагт ихээхэн хор хөнөөл учруулдаг учраас ямар нэг арга хэмжээ авах ёстой. Гэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг сайжруулах хэрэгтэй. Мөн системийн хувьд нээлттэй байх учиртай.

-Авлигыг бууруулахын тулд хууль эрх зүйн орчныг нь тодорхой болгосноор үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй хэмээн сургалтын үеэр хэлж байсан шүү дээ?

-Авлигыг бууруулахын тулд мэдээж хууль эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгтэй. Мэдээж энэ нь дангаараа бүхий л асуудлыг шийдэхгүй. Тиймээс чадавхитай боловсон хүчин болон нийгмийн харилцаанд оролцогчид авлигын талаарх мэдээлэл сайтай байх нь чухал. Авлигын эсрэг тэмцэнэ гэдэг маш хэцүү гэдэгтэй маргахгүй ч улсынхаа хөгжил, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхийн тулд үүнээс салах ёстой. Жишээлбэл, Их Британийн авлигын эсрэг хууль тодорхой бус ойлгомжгүй байсан ч олон асуудлыг нь тодруулснаар том алхам болж байсан. Тэгэхээр хуулиас илүү хэрэгжүүлэх механизм маш чухал. Учир нь авлига, хээл хахуулийг бодит болдог нөхцөл байдлыг хязгаарлахад түлхэц өгдөг юм. Ингэснээр өгч, авах аль аль тал нь маш сайн дархлаатай болно. Олон улсын байгууллагууд тодорхой арга хэмжээ авч, хөдлөх ёстой гэж зөвлөдөг. Тиймээс хамтын ажиллагааны бодлогыг нэн тэргүүнд авч үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь үүнийг хэрэгжүүлэх нь хэзээ ч тасрахгүйгээр үргэлжилснээр үр дүнд хүрнэ. Ингэснээр систем бий болж эрх бүхий байгууллага, бизнесийн байгууллага хамтран ажиллах явцдаа юу хийх вэ, яах ёстой вэ гэдгээ маш тодорхой ярих боломжтой. Намайг анх авлигатай тэмцэх чин эрмэлзэлтэй явж байхад минь үл тоомсорлосон байдлаар хандаж байсан. Харин одоо бол өөрөөр харж эхэлсэн. Үнэхээр хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүнд авлигыг бууруулж болно гэдгийг тэд харсан юм шүү дээ.  

-Авлигатай тэмцэх стандарт гарсан байна. Түүнийг нь манай улс нутагшуулсан байгаа нь нэг дэвшил гэж болох уу?

- Авлигыг огт алга болгож чадахгүй, байх ёстой мэтээр ойлгож байсан үетэй харьцуулахад авлигатай тэмцэх ойлголт өөр төвшинд хүрсэн. Тэгэхээр ерөнхий ойлголт бүрдсэн гэж болно. Урьд нь авлига хаа сайгүй байна гэж хэлдэг байсан бол одоо авлигатай тэмцэх үйл ажиллагаа хаа сайгүй явж байгаа талаар ярьдаг болсон нь дэвшил.Авлигатай тэмцэх MNS/ ISO 37001 (авлигатай тэмцэх ажлын менежметийн  тогтолцоо) стандарт өнгөрсөн жил батлагдсан.

 Энэ стандарт маш тодорхой зүйлийг хэлж байгаа төдийгүй  системийг хэрхэн ашиглах вэ гэдгийг зааж өгсөн юм шүү дээ.

 

Ингэснээр хяналт тавьж, шалгахад илүү хялбар болгож байна гэсэн үг. Монгол Улсын хувьд богино хугацаанд Авлигын эсрэг стандартыг нутагшуулсан нь сайн хэрэг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүний тулд олон талт хамтын ажиллагаа чухал. Мөн мэдээлэл, сурталчилгаа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, төрийн байгууллага болон бусад оролцоотой талууд авлигын эсрэг тэмцэх тухай мэдээлэлтэй байх ёстой.

Хэзээ ч сонсч байгаагүй, мэдэхгүй зүйлийнхээ талаар төдийлөн идэвхитэй ажилладаггүй нь хүн төрөлхтний жам гэж болно. Тиймээс хамтын ажиллагаандаа түшиглэн хичээнгүйлэн ажиллах нь үр дүнд хүргэнэ.

Ер нь аливаа зүйлийг хуулийн дагуу хийх ёстой гэж ярьчихаад хэрэгжүүлэхдээ эсрэгээр нь хийдэг тохиолдол гардаг шүү дээ. Үүнийг л цэгцлэх хэрэгтэй. Аливаа зүйлд хичээл зүтгэл, хүчин чармайлт чухал байдаг. Авлигатай тэмцэх ойлголт шинэ хандлагыг залуустаа төлөвшүүлэхийг чухалчлах нь зүйтэй. Ингэснээр ирээдүйд авлига буурах нэг алхам болно гэж боддог.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ стандарт монголд хэрэгжиж харагдаач. Хүний эрүүл мэндийн стандарт хэрэгжиж чадахнүй байна шүү дээ. тэгээд ч энэ стандарт хэрэгжвэл дарга нар маань яаж амьдрах юм бэ. Стандарт -биенес шүү
2017/06/26 202.179.27.62
сара
гэхдээ энэ хахуулийг дарга нар эрх мэдэлтэй хүмүүс л нэхдэг тэд нартаа сургалт хий энгийн ард түмэн хэнд юу хийж чадна гэж хахууль авах вэ дээ бид нар аргагүйн эрхэнд шаардсан зүйлийг нь өгдөг
2017/05/29 202.55.183.83
saraa
монголд алхам тутамд хахууль нэхдэг хороо, яам дээр төсөл өгөхөд, хүүхдээ гаргах гээд хэвтэхэд, ажилд ороход, дараа нь биеэрээ төлнө, бүх хүн мэднэ хэн ч юу ч хэлэхгүй 5-10 хувь бичигдээгүй хууль
2017/05/29 202.55.183.83
  • Recent
  • Most Read
  • Most Comment