8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

2017-05-27 13:08:53

 Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбоо хамтран Чингэлтэй дүүргийн III хороонд өнөөдөр сайн үйлсийн аян зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд тус дүүргийн 13, 14, 15 дугаар хороог дамнасан даланг цэвэрлэх, иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх зэрэг ажлыг өрнүүлж байгаа юм. Аяны нээлтэд АШУҮИС, АУС, Дотрын 1 дүгээр тэнхимийн уушгины профессорын багийн ахлах багш М.Оюунчимэг, Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбооны тэргүүн Э.Дөлгөөн, 13 дугаар хорооны ахлах эмч н.Нина болон холбооны гишүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо.Уг аянд Орос Монголын хамтарсан  3 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн 3 бүлгийн 50 гаруй сурагч нэгдэхээр иржээ. Тус сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Даваажаргал  “Илүү нь дутуугаа нөхье” аянд манай сургуулийн 11а, 11б, 11в ангийнхан нэгдэж, өөрсдийнхөө өмсч,  зүүдэггүй эд хэрэгсэл, багадсан, томдсон хувцас, уншиж дууссан ном, сурах бичгийг хандивлаж байна. Бид энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэндээ баяртай байгаа. Энэ холбооны ах, эгч нартаа ажлын амжилт хүсье” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл