8o
Улаанбаатар хот
mobile menu

Шувууны гаралтай бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

2017-06-03 14:05:00

Өмнөговь аймгийн Гурвантэс сумтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомтын орчим H7N9 вирүсээр үүсгэгдсэн шувууны томуугийн хүний өвчлөл гарчээ. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-аас дараах зөвлөмжийг өгч байна.

-Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймагт зорчихгүй байх;
-Гэрийн тэжээвэр амьтдаас аль болох хол байх, шувууны захаар явахгүйбайх;
-Шувуу, гэрийн тэжээвэр амьтдын өтгөн, сангасаар бохирлогдсон гадаргууд хүрэхгүй байх, үхсэн амьтадтай харьцахгүй байх;Шувууны гаралтай бүтээгдэхүүний аль улсад үйлдвэрлэсэн, баталгаат хугацаа зэргийг сайтар нягтлах, өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх;

-Шувууны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндөгийг түүхий, хагас боловсруулан хүнсэнд хэрэглэхгүй байх;
-Гол, булаг, шанднытүүхий усыг уухгүй байх;
-Гарыг тогтмол савандаж угаах;

-Өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн хүнд гэнэт өндөр халуурах, ханиалгах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хорол
Аз хүүхдийн дэлгүүр дотор байгаа тэр олон шувууг гаргаж хүн цуглуулахыг болих хэрэгтэй Үүнийг мэргэжилийн хяналтын газрынхан мэддэггүй юм байхдаа
2017/06/04 59.153.114.106
На
Хеех кпс идэхгуй гэсэн уг бна
2017/06/03 59.153.112.86
  • Recent
  • Most Read
  • Most Comment