Хятадууд Коммунист намынхаа удирдагч асан Мао Зэдуны аварга том хөшөөг босгож байна. Уг хөшөө нь Хэнань мужид байрлах бөгөөд Их удирдагчийг сандал дээр сууснаар дүрсэлсэн, алтан шаргал өнгөтэй хөшөөний өндөр нь 37 метр юм. Мао Зэдунь 27 жил Хятадын төрийг удирдсан юм.