8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр ХСҮТ дээр Энэтхэгийн хавдрын эмч үнэ төлбөргүй үзлэг хийнэ

2017-06-16 08:22:00

Өнөөдөр 11,00-16,00 цагийн хооронд ХСҮТ дээр Энэтхэг Улсын Jaypee эмнэлэгийн хавдрын эмч Dr.Sandeep Jain, ХСҮТ-ийн эмч нартай үнэ төлбөргүй хамтарсан үзлэг хийж зөвлөгөө өгнө. Dr.Jain нь Чэннай дахь Madras Эрүүл Мэндийн Коллежийг цацраг туяа эмчилгээ, хавдар судлалын их эмч мэргэжлээр төгссөн. Шинэ Дели хотын Ражив Гандигийн Хавдрын Институдад ерөнхий ординатор эмчээр ажиллаж байсан ба Мумбай хотын Тата Memorial Эмнэлэгт сүүлийн үеийн радиологийн эмчилгээний арга барилыг эзэмших судлаач эмчээр мэргэжил дээшлүүлсэн аж. 

Польш улсын Варшав хотын Madam Curie Хавдар Судлалын төвд дүрс оношлуурт Brachytherapy (хавдрын үр дүн өндөртэй цацраг туяа эмчилгээний арга) эмчилгээний чиглэлээр, Мадрид хотын Roman Y Cajol эмнэлэгт түрүү булчирхайн эсийн Brachytherapyэмчилгээний арга барилчиглэлээр тус тус сургагдсан чадварлаш эмч аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл