8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуучин Хишгээгийн ”I am... Khishigee” анхны цомгийн өдөрлөг маргааш Blueskу-д болно

2016-01-06 11:57:00

"Universe best songs” наадмын оролцогч дундаас хамгийн халуухан сонголт хийж, дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн дуучин бол яахын аргагүй Хишгээ юм.Түүний уран бүтээлүүд болох "Дүрэмгүй өдөр", "I wish", "Нэг л удаа"  "Хөлөрсөн цонх" гэх мэт дуунуудаа клипийнхээ хамт үзэгдийн хүртээл болсон.

Түүнчлэн хит болж байсан "Уруулын будаг" хамтлагийн "Зуны дурлал" дууг шинэчлэн дуулж клипжүүлсэн юм. Тасралтгүй уран бүтээлээ туурвиж байгаа дуучин маань энэ удаа содон төрх шинэлэг санаа бүхий "Хайрын совин" нэртэй уран бүтээлээ шинэ оны босгон дээр өлгийдөн авсан.

 Ая зохиогч Ангирмаа  нэгэн тоглолтон дээр Хишгээгийн дуулахыг сонсоод пянз дуугарч байгаатай адил сайхан дууллаа хэмээн онцолж, шавиараа рнгирч байсан. Баярын өдрүүдэд захиалганд дарагдаж ард түмнээ баярлуулсан  Хишгээ маань анхны цомогоо фэнүүддээ зориулан гаргалаа. 2016 гарсан эхний өдрүүдэд  буюу 1-р сарын 7 нд тэрээр цомгийн баяраа Bluesky-н 3 давхарын Topaz танхимд
"I am... Khishigee" хийх гэж байна. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл