8o
Улаанбаатар хот
mobile menu

“THE SONG PRIZE” төрөлд Г.Ариунбаатар түрүүлжээ

2017-06-17 12:30:00

“BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний “The Song Prize” төрөлд МУГЖ Г. Ариунбаатар түрүүлжээ. Тэрбээр, энэ тэмцээнд Шуберт, Чайковский, Форе болон хөгжмийн зохиолч Шаравын уран бүтээлүүдийн дээжээс хүргэсэн байна. Түүний хувьд  “The Song Prize” төрөлд Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юрий Самойлов, Английн Луис Алдер нартай өрсөлджээ.

Г.Ариунбаатар ням гарагт болох тэмцээний финалын шатанд түрүүлбэл, тус тэмцээний гол хоёр шагналыг нэг дор хүртсэн Жейми Бартон, Мариус  Бренсиу нарын эгнээнд элсэх боломжтой.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
odon
amjilt
2017/06/17 124.158.112.31