8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөр Монголын нэрт дуучин М.Баясгалан таалал төгсчээ

2017-06-20 17:06:00

Өвөр Монголын нэрт уран бүтээлч, Хөх хээр хамтлагийн дуучин Баясгалан 2017.06.19-ны өдөр мөнх бусыг үзүүлж, урлагийн ертөнцөд хүнд гарз тохиожээ. Талийгаачийг Монголчууд  "Хамаг Монгол" төсөлд оролцож байснаар нь манайхан сайн мэдэх бөгөөд УИХ-ын гишүүн С.Жавхлан "Хамаг Монголын халуун сэтгэл" хандивын тоглолтыг  түүний эмчилгээнд дэмжлэг үзүүлэхээр зориулан хийж байсан юм. Тэрээр сэтгэлд хоногшсон олон сайхан бүтээлээрээ түмнийхээ сонор, мэлмийг мялааж, ард олондоо хүндлэгдсэн авьяас билигт уран бүтээлч байв. Монгол туургатан суугаа газар орон бүрээс түүний уран бүтээлийн анд найз нар эмгэнэн гашуудаж буй сэтгэлээ илэрхийлсээр байна. Тухайлбал, МУСТА, дуучин Т.Дэлгэрмөрөн "Монгол туургатны нэртэй дуучин, Монголын эстрад урлагийн Өвөр Монгол дахь ах дүүсийн маань урлагийн төлөөлөгч болох Хөх хээр хамтлагийн дуучин Чингис хаанаа энгэртээ ямагт дээдэлсэн, Монгол төрхөөрөө биднийг уриалсан анд чамайг тэнгэр таалахад миний бие, хөгжимд дуртай монголын ард түмэн гашуудаж байна. Ийм л хүнд өвчнөөс эхнэр, ээж хоёроосоо холдож зовсон би анд чамайг тийм хүнд өвчнөөс хурдан ангижирсанд, тийм бэрх өвчнөөр чи зовохгүй болсонд сэтгэл дотроо бага ч болов тайвширч байна. Анд чамайг би хэзээ ч мартахгүй хэмээн гүн эмгэнэлээ илэрхийлжэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тайван нойрс доо
Ум мани пад ми хум
2019/12/30 66.181.161.120
Bolo
Burhan iveeg
2017/06/20 27.123.214.124
zochin
Huurhii doo gej. Haramsaltai ym aa. Burhanii orond turuh boltygai.
2017/06/20 202.70.34.244