8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөнгөн дэвсгэрт гэхээс илүүтэй өнгө, будаг нь халцарсан чихрийн цаас шиг харагдана

2017-06-23 08:40:00

Урин дулаан цаг ирж хэн хүнгүй агаар салхинд гарч амарч, зугаалахыг илүүд үзнэ. Тэдний нэг нь би. Ажил амралтаа зохицуулан байж хааяадаа нэг хотоос зайдуухан салхинд гарна. Хотын их дуу чимээнээс нэг өдөр ч гэсэн хол байх үүднээс гэр бүлээрээ салхинд гарав. Замдаа гарсан бид машины радиогоо сольж долгион тааруултал “Мөнгөнд дургүй хэн ч байхгүй, мөнгөгүй бүтэх юм хаа ч байхгүй” хэмээн мөнгөний сүлд дуу эгшиглэнэ. Бид ч дагаад дуулав. Үүнтэй зэрэгцэн төрсөн бодол болон монгол мөнгөний үнэ цэний талаарх сэтгэгдлээ ийнхүү сийрүүлэв.

Холын зам дагуух жижиг, том овоонуудад замын гийчид үдэлж бууна. Бид ч тэдний адилаар нэгэн овоонд бууж өргөл өргөв. Хадаг яндар, идээ будаагаа өргөж буй хүмүүсээс гадна мөнгө тавьж байгаа нь олонтаа. Цааш хөдөлж ахин нэг овоон дээр очиход 10, 20, 50, 100-тын дэвсгэртээр дүүрсэн байлаа. Нар, салхи, бороо, цас гээд байгалийн шалгуурт элэгдэж гандаж хуучирсан дэвсгэрт тэр хавьдаа л “хог” мэт хөглөрнө. Салхинд хийсч газарт унасан дэвсгэртийг дээгүүр алхах нэгэн ч байна. Зарим нь элэгдэж хуучирч мөнгөн дэвсгэрт гэхээс илүүтэй өнгө, будаг нь халцарсан чихрийн цаас шиг харагдана. Монголчуудыг дуурайж гадаад иргэд  ч овоонд мөнгө тавина. Гэхдээ тэд зөвхөн монгол мөнгө тавина. Доллар, Юань, Рубль тавих хүн огт үгүй. Үүнээс л монгол мөнгөний үнэ цэнэ ямар байгааг харж мэдрэв.   

Нар, салхи, бороо, цас гээд байгалийн шалгуурт элэгдэж гандаж хуучирсан дэвсгэрт тэр хавьдаа л “хог” мэт хөглөрнө. Салхинд хийсч газарт унасан дэвсгэртийг дээгүүр алхах нэгэн ч байна. Зарим нь элэгдэж хуучирч мөнгөн дэвсгэрт гэхээс илүүтэй өнгө, будаг нь халцарсан чихрийн цаас шиг  харагдана.

Аль ч улс орны мөнгөн дэвсгэрт үнэ цэнэ өндөр. Тэр тусмаа монголын үндэсний мөнгөн тэмдэгт илүү үнэтэй байх учиртай.  800 гаруй жилийн их түүхтэй, Манжийн дарлалд 200 жил нухлагдахдаа ч үнэ цэнээ гээлгүй улам боловсронгуй болж шинэчлэгдэж ирсэн баялаг түүхтэй учраас илүү үнэ цэнэ байх ёстой. Гэтэл өнөөдөр монгол мөнгөний үнэ цэнэ хэр байна вэ. Нийгмийн аль ч давхаргад мөнгийг дээд мэт тахин шүтэж түүний төлөө нойр хоолой умартан ажил хөдөлмөр эрхэлж олдог. Зарим нь худал хэлж, хулгай хийж олж байна. Харин хэрэглэхдээ үнэ цэнэгүй болгосоор л. Үүнд гурван шалтгаан, гарах арга зам, ач холбогдолыг нь энд дурдая.

  1. Бага болон өсвөр насныхан мөнгөний үнэ цэнэ, хэрэглээний талаар мэдээлэл мэдлэг дутмаг байдал.  бага мөнгөн дэвсгэртийг элдэв янзаар хуйлж хэлбэрт оруулж хадгалдаг. Энэ нь мөнгөн дэвсгэртэй харьцах соёл мэдлэггүйгээс хадгалах байдал, насжилтийг багасгаж байгаагийн нэг илрэл. Үүнээс гарахын тулд гэр бүлийн хүрээнд эцэг, эхчүүд хүүхдүүддээ мөнгөн дэвсгэртэй цэвэр нямбай, ариг гамтай хэрэглэдэг гэдгийг ойлгуулах нь чухал. Хүүхэд гэр бүлийн хүрээнд бие хүн болж төлөвшдөг учраас хүлээж авах ойлгох чадвар нь илүүтэй.

Тэр тусмаа монголын үндэсний мөнгөн тэмдэгт илүү үнэтэй байх учиртай.  800 гаруй жилийн их түүхтэй, Манжийн дарлалд 200 жил нухлагдахдаа ч үнэ цэнээ гээлгүй улам боловсронгуй болж шинэчлэгдэж ирсэн баялаг түүхтэй учраас илүү үнэ цэнэ байх ёстой.

     2. Уул, овоон дээр мөнгөн дэвсгэрт тавьж “хог” болгож байгаа явдал дараагийн шалтгаан. Уул овоонд дээр хамгийн их өргөдөг нь 10-т, 20-т 50-т, 100-тын дэвсгэрт. Хааяа 500-т, 1000-тын дэвсгэрт харагдана. Энэ нь нэг мөнгөн дэвсгэрт хэвлүүлж гүйлгээнд гаргах хүртэлх зардлыг мэддэггүйтэй холбоотой.  Мөнгөн дэвсгэртийн зардлыг олон нийтэд мэдээллэх, ил болгох. Жишиг хэлбэрээр ганц, нэг бага мөнгөн дэвсгэртийг зардлыг ил болгосноор энэ мөнгө бидний гарт ирэх хүртлээ мөн адил мөнгө зарцуулдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр  үндэстний мөнгөн дэвсгэртийн үнэ цэнэ, хэрэглээ нэмэгдэх чухал ач холбогдолтой.

Жишиг хэлбэрээр ганц, нэг бага мөнгөн дэвсгэртийг зардлыг ил болгосноор энэ мөнгө бидний гарт ирэх хүртлээ мөн адил мөнгө зарцуулдаг гэдгийг ойлгуулах нь чухал. Ингэснээр  үндэстний мөнгөн дэвсгэртийн үнэ цэнэ, хэрэглээ нэмэгдэх чухал ач холбогдолтой. 

    3. Мөнгөн дэвсгэртийн хэрэглээ болон түүнтэй харилцах соёл, насжилт, зардлыг таниулах, ойлгуулах, энэ талаар мэдлэгтэй болгох үүднээс ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт багцалсан хэлбэрээр тусгаж өгөх. Улмаар ЕБС-ийн сурагчид мөнгөний талаар суурь ойлголттой болно. Ингэснээр ирээдүйн монгол иргэн үндэсний мөнгөтэй зөв харьцаж, түүний үнэ цэнийг ойлгож соёлтой хэрэглэж сурна. Цаашид эцэг, эх болж үр хүүхдүүддээ мөн энэ дадал, мэдлэгээ хуваалцаж үеийн үед үндэсний мөнгөн дэвсгэртийн үнэ цэнийг ойлгоно.   

Үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэ цэнийг нэмэгдүүлэх, насжилтийг уртасгах, зөв соёлтой хэрэглэхэд дээрх гурван шалтгааныг шатлалтайгаар нийгмийн идэвхтэй давхарга болох өсвөр, үе залуучуудад ойлгуулж таниулах шаардлагатай. Ингэснээр  Монгол хүн бүр үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг ухамсарлаж ойлговоос үндэсний мөнгөн тэмдэгт өдрөөс өдөрт, үеийн үед үнэ цэнэ нь нэмэгдэх учиртай.  

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл