8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-06-23 10:36:53

ХОНЬ - (3/21-4/19)

Хариуцлагатай байх өдөр. Удирдлагаас шалгуур сорилт тавина. Тиймээс бусдад сайнаар үнэлэгдэх боломжийг битгий алдаарай. Гэрлээгүй хүмүүсийн дурлапын харьцаанд шинэлэг хандлага орно. Усны анагаах чанар нэмэгдэх тул усан эмчилгээ үр дүнтэй.

ҮХЭР - (4/20-5/20)

Үйл явдлууд дараалан хурдтай өрнөнө. Ирээдүйтэй санал, ашигтай боломжууд гарах тул алдалгүй барьж аваарай. Мөнгө санхүүгийн томоохон ажиллагаа эрсдэлтэй байна. Тиймээс орлого зарлагаа төлөвлөсөн нь дээр. Ажил төрөлдөө өвөрмөц арга барилыг ашиглаад үзээрэй.

ИХЭР - (5/21-6/21)

Зөн хурцдан, оюуны чадавхи нэмэгдэнэ. Ажигч гярхай байж чадвал олонзүйлийн учрыг олно. Гэхдээ дэмий зүйлд хошуу дүрэхийн хэрэггүй. Ирээдүйн ажил амьдралаа төлөвлөх, өнгөрснийг цэгнэж дүгнэх, бүгдийг шинэлэг өнцгөөс харахыг шаардаж байна. Аян замд гарахад сайн.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Идэвхитэй эхлэлийн өдөр. Барилгын ажил эхлүүлэх, засвар үйлчилгээ хийх, шинэ ажилд орох, чухал шийдвэр гаргахад сайн. Сарны эерэг нөлөөллийн үрээр хүн асар их эрч хүчтэй болж, бүтээлч чадавхи ч өсөн нэмэгдэнэ. Олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулах, хамтын хүчээр ажил үйлс бүтээхэд ашигтай.

АРСЛАН - (7/23-8/22)

Бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс хувь тавилангийн бэлгийг хүртэнэ. Чухал ажил төрөл эхлүүлэх, дээдэст хандахад сайн. Хэн нэгэн танаас материаллаг туслалцаа хүснэ. Боломжоороо туслахыг хичээ.

ОХИН - (8/23-9/22)

Ухаалаг байхыг эрмэлзэх өдөр. Өдрийн үр таагүй байгаа тул өчүүхэн зүйлээс болоод бусадтай зөрчилдөх, ажилдаа алдаа эндэл гаргах, бусдад мэхлэгдэх магадлал ихсэнэ. Аливаа ажлыг шинээр эхлэхийн өмнө төлөвлөгөөгөө нягталж, туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, алдагдалд орохоос сэргийл.  

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Энэ өдөр аз сорьсон үйлдэл ч амжилтанд хүрнэ. Идэвхитэй, золбоолог хүн ихээхэн амжилт олно. Мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө мөнгө өсгөх алхам хийх, шинэ эд зүйл худалдан авах зэрэгт сайн болохоор зоригтой, итгэлтэй алхам хийхээс бүү ухар.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Тохиолдол, гэнэтийн нөхцөл, дохио тэмдгийг анхаар. Хэн, ямар санал тавихыг, ажил хэргээр хаашаа зорчихоо анхаар. Энэ бүхэн таны карматай, энэ амьдралд хүлээсэн үүрэгтэй холбоотой. Үүрэг хариуцлагаа ухамсарлавал амьдрал илүү хялбар болно.

НУМ - (11/22-12/21)

Өнөөдөр ажилдаа чармайлттай, бусадтай харьцахдаа ухаалаг бай. Ажлынхаа тоон дүнд бус, чанарт анхаарах нь зүйтэй. Гэрээ хэлцэл хийх, бичиг баримтад гарын үсэг зурахдаа сайтар нягталж үз. Урьдны алдаагаа давтах, хүнд байдалд орох магадлал буй.

МАТАР - (12/22-1/19)

Тохиолдол, гэнэтийн нөхцөл, дохио тэмдгийг анхаар. Хэн, ямар санал тавихыг, ажил хэргээр хаашаа зорчихоо анхаар. Энэ бүхэн таны карматай, энэ амьдралд хүлээсэн үүрэгтэй холбоотой. Үүрэг хариуцлагаа ухамсарлавал амьдрал илүү хялбар болно.

БУМБА - (1/20-2/18)

Мөнгөтэй холбоотой аливаа ажил хэрэг бүтэмжтэй байна. Шинэ эд зүйл худалдан авах, худалдаа наймаа хийхэд нэн сайн. Шашин судлал, түүх гээд нийгмийн шинжлэх ухааны салбарт ажиллагсад үр бүтээлтэй байна.

ЗАГАС - (2/19-3/20)

Санаачлагатай хүнд таатай өдөр. Хэрэв та хүсэх юм бол хамт олныхоо чухал асуудлыг шийдээд зогсохгүй өөрийн чадлыг бусдад харуулна. Таны зарим үйлдэл өөрийн гэсэн байр сууриа эзлэхийн төлөө байна. Сайтар амарч, энергээ нөхөөрэй.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл