Сүүлийн өдрүүдэд огцом халж иргэд гол ус бараадан амарч зугаалах нь ихэссэнтэй холбогдуулан болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар 12 аймгийн 26 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 38 удаагийн усны осол гарч, 44 хүн амь насаа алджээ. Үүнээс 10 нь хүүхэд, 34 нь насанд хүрэгсэд байжээ.
Түүнчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар осолдож байна. Тиймээс хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа болон амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан анхаарууллаа