8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-06-29 10:11:56

ХОНЬ - (3/21-4/19)

Урьдны амьдрал, улирсан учрал, хуучны нөхөд гээд өнгөрсөнтэй холбоотой бүхэн сэргэх өдөр. Хүүчин найз нөхөд, эсвэл амраг таныг хайж ирж магад. Зарим хүний амьдралд нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал арай өөр хувилбараар давтагдаж болно.

ҮХЭР - (4/20-5/20)

Гэрээ хэлцэл байгуулах, худалдаа арилжаа хийх, мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, холын замд гарахад ээлтэй. Та ямар ч асуудлыг амжилттай шийдвэрлэнэ. Гэхдээ ачааллаа тохируулах нь чухал.

ИХЭР - (5/21-6/21)

Шинэлэг бүхэн дээд хүчний дэмжлэгийг хүлээнэ. Эргэлзэж тээнэгэлзэлгүй шинэ ажлаа эхэлбэл, хэрвээ та санаачлагатай, тууштай байж чадвал бүх юм санаснаар бүтнэ. Холын аянд гарах, албан томилолтоор явахад ашигтай. Эргэлзээ, ганцаардлаас зайлсхий.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Өнөөдөр таны бусдад хандах хандлага олон зүйлийг тодорхойлох болохоор хүмүүстэй аятай зөв харьцаарай. Таны ажил төрлийн дэвжилт, гэр бүлийн тогтвортой байдал, ажил хэргийн нэр хүнд гээд чухал гэсэн бүхэн танаас хамаарна. Урт хугацааны гэрээ хэлцэл байгуулахад ээлтэй. Үдээс хойш санхүүгийн нэмэлт эх үүсвэрээс орлого орно.

АРСЛАН - (7/23-8/22)

Бүтээлч сэтгэлгээтэй байвал амжилтад хүрнэ. Таны сэтгэлгээний цар хүрээг сорьсон ямар нэгэн нөхцөл байдал үүснэ. Бүгдийг тооцсон бол шинэ ажил эхлэхэд болно. Шийдэмгий байж зоригтой алхмуудыг хий.

ОХИН - (8/23-9/22)

Шударга байвал амжилт дагана. Энэ өдөр ямар ч ажлыг урам зоригтой хийх ёстой. Мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд сайн өдөр. Бүтээлч ажил мэргэжлийн хүмүүс сайшаал урамшуулал хүртэнэ.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Урьдны амьдрал, улирсан учрал, хуучны нөхөд гээд өнгөрсөнтэй холбоотой бүхэн сэргэх өдөр. Хуучин найз нөхөд, эсвэл амраг тань таныг хайж ирж магад. Зарим хүний амьдралд нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал арай өөр хувилбараар давтагдаж болно.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Шинэ байшин барилгын суурь тавих, ахас ихэстэй зөвлөлдөх, байгаль дэлхийтэй харьцахад сайн өдөр. Эд зүйл худалдаж авах, зарж борлуулахад сайн. Орон гэртээ засал чимэглэл, засвар хийхэд тохиромжтой.

НУМ - (11/22-12/21)

Аливааг шинээр эхлэх, идэвхитэй ажиллахад тохиромжтой. Залхуу хойрго байж болохгүй, чухал боломжийг алдана. 15 цагаас хойш эхэлсэн ямар ч ажил амжилттай хэрэгжинэ. Замд гарах, засвар сэргээх, ажлыг эхлэх, чухал шийдвэр гаргахад сайн. Шинэ ажилд орох, бичиг баримтад гарын үсэг зурахад сайн.

МАТАР - (12/22-1/19)

Хянуур, ухаалаг байх өдөр. Бусадтай зөрчилдөх, маргалдах магадлалтай. Мөн хайнга байдлаасаа болоод бэртэж гэмтэхээс болгоомжил. Сэтгэл санаагаа өөдрөг, зөв байлгаж чадвал аливаа хэрэг санасанчлан бүтнэ. Алдаа дутагдал гаргалаа ч бухимдах хэрэггүй, харин гарах гарц, засах арга замыг хайгаарай. Хичээл зүтгэл гаргасан бүхэн амжилтад хүрнэ.

БУМБА - (1/20-2/18)

Энэ өдөр зөн билиг хурцдана. Тиймээс сэтгэл оюуны үйл ажиллагаатай холбоотой ямар ч ажил амжилттай, зөв хэрэгжинэ. Сүм хийдэд очиж, мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэх нь үр дүнтэй байна.

ЗАГАС - (2/19-3/20)

Амаргүй өдөр. Өөрийн мэдэлгүй айж тэвдэх, мэгдэн сандрах, сэтгэл санаа хямрах таагүй нөлөөтэй. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг дуусгалгүй орхисон бол тэр танд өөрийгөө сануулна. Шинээр ямар ч ажил бүү хий. Бүхий л чухал ажлыг хойшлуул. Энгийн хялбар ажилдаа шамд.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment