8o
Улаанбаатар хот
mobile menu

Утга зохиолын салбарт шинэ шагнал мэндэллээ

2017-06-30 16:34:10

 Өнөөдөр /2017.06.30/ Монголын утга зохиол, яруу найргийн  ертөнцөд шинэ шагнал төрөн гарч анхны эзэддээ хүрлээ.  Энэхүү шинээр мэндэлсэн шагнал бол Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит шагнал бөгөөд түүний зохиол бүтээлийг хойч үедээ таниулах, монгол уран зохиолд оруулсан хувь нэмрийг нь алдаршуулах зорилготой юм. Ш.Сүрэнжавын нэрэмжит шагналыг түүний үр хүүхдүүд нь санаачилж “Монголын шинэ үеийн утга зохиол, яруу найргийн хөгжилд өвөрмөц сэдэл, онцлог шийдэл бүхий бүтээл”-д олгож байхаар боллоо.   

Мөнхүү дахин нэг шинэ шагнал энэ салбарт нэмэгдсэн нь Доктор профессор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэвийн нэрэмжит шагнал юм. Уг шагналыг “Монголын орчин цагийн утга зохиол судлал, шүүмжлэлийн бүтээл”-д олгох юм.

Шинээр мэндэлсэн уг хоёр шагналын анхны эзэд тодорсон бөгөөд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын  нэрэмжит шагналын анхны эзнээр хэл бичгийн ухааны доктор Д.Дэнсмаа харин СГЗ Д.Цэдэвийн нэрэмжит шагналын анхны эзнээр доктор профессор С.Байгалсайхан нар тодорлоо.

Уг арга хэмжээ Хүүхдийн урлан бүтээх төвд болж хүндэт зочдоор УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, МУ-ын гавьяат багш н.Гүррагчаа болон утга зохиол, яруу найргийн салбарын алдартнууд хүрэлцэн ирсэн юм.  Арга хэмжээг Төрийн шагналт Шаравын Сүрэнжавын үр хүүхдүүд болох  Доктор, профессор Таданори Мацуда, зохиолч сэтгүүлч С.Хишигсүрэн нар Монголын хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулсан юм.  

Сэдэв: үзэсгэлэн

Титр:

Лид: Монголын залуу уран бүтээлчийн үзэсгэлэн 9 дэх удаагаа уран зургийн галлерейд гарлаа. Үзэсгэлэнд 100 гаруй уран бүтээлч ыбүтээлээ дэлгэж 5 төрлөөр өрсөлдлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл