8o
Улаанбаатар хот
mobile menu

“Цаатан фестиваль” наадмын тов гарчээ

2017-07-02 13:05:00

Хөвсгөл аймгийн цаатан иргэдийн аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой жил бүр зохион байгуулагддаг “Цаатан фестиваль” наадам энэ сарын 7, 8-ны өдрүүдэд “Далай тур” жуулчны баазад болох юм.

Энэхүү арга хэмжээг  17 дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, Дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа цаа бугийг хамгаалах, өсгөн үржүүлэхэд хувь нэмэр болох, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилготой аж.

Уг фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олддог бөгөөд наадмыг Монтрейвэл компани Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад зохион байгуулна. Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралыг үзэх төдийгүй олон сонирхолтой арга хэмжээнд оролцох боломж бүрдэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ган
7нд сонгуультай
2017/07/04 202.70.46.222
  • Recent
  • Most Read
  • Most Comment