8o
Улаанбаатар хот
mobile menu

"Дээлтэй Монгол наадам" энэ сарын 10-нд болно

2017-07-03 15:20:31

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 11 дэх жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр /Даваа гараг/ 14:00-18:00 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Наадмын энэ жилийн гол онцлог нь хамгийн том Хүннү дээлийг дэлгэж үзүүлэхээс гадна Киви хамтлагийн дуучин Ука ерөнхий дүр төрх болж байгаа бөгөөд ая дуугаа өргөнө. 

 

Арга хэмжээний үеэр “Монгол костюмс”, “Шилмэл загвар” зэрэг үндэсний хувцасны тэргүүлэх агентлагууд, чөлөөт уран бүтээлчид, үндэсний хувцас урладаг байгууллагууд, ӨМӨЗО-ны Алша аймгийн загвар зохион бүтээгч Шүрнээ нар үндэсний хувцасны коллекцууд танилцуулж уран бүтээлчид ардын урлагийн тоглолт, ёохор хатирах, Хүннүгийн дэвсэх бүжгийг толилуулахаар бэлдэж байна.

Наадмын хөтөлбөрөөс:

  • Нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхана.
  • Оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхдүүд, шилдэг байгууллагуудыг шагнах юм.
  • Үндэсний хувцастай ирсэн хүүхдүүдэд ивээн тэтгэгчийн шагнал гардуулна.

Шилдэг оролцогчдын шалгаруулалтад оролцох иргэд арга хэмжээ болох өдөр бичиг баримт /иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээний аль нэгийн хамт талбай дээрх “Зохион байгуулагчдын асар”-т хүрэлцэн ирж бүртгүүлэн шалгаруулалтад оролцох мандатаа авна. Баярын жагсаалд оролцох байгууллагууд 2017 оны 06.27-07.07-ны өдрүүдэд ажлын цагаар 70128687 тоот утсаар бүртгүүлэх боломжтой.

Түүнчлэн 22:00 цагаас “Шөнийн гэрэлт гудамж”-д Дээлтэй Монгол наадмын хаалтын арга хэмжээ болох “Дээлтэй диско” фашион парти зохион байгуулагдана.

Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдож анхаарлын төвд орсон дахин давтагдашгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёж Наадмын өмнөх өдрийг өнгөрөөхийг иргэддээ уриалж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
35434
хачин балай юм хихин марафон гэх шиг ийм юмаар яадаг бнаа мөнгө идэхийн дон
2017/07/03 103.9.90.130