8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр чухал өөрчлөлтүүд гарна

2017-07-04 10:41:41

Хонь - (3/21-4/19) 
Энергийн хувьд хүчтэй өдөр. Гэхдээ энэ нь шинэ ажил, хамтын ажиллагаатай холбоотой. Худалдаа наймаа ашиг орлоготой. Хэрүүл маргаанаас зайлсхий. Олон хүнтэй газар явбал хянуур бай. 

Үхэр - (4/20-5/20) 
Шинэлэг бүхэн дээд хүчний дэмжлэгийг хүлээнэ. Эргэлзэж тээнэгэлзэлгүй шинэ ажлаа эхэлбэл, хэрвээ та санаачлагатай, тууштай байж чадвал бүх юм санаснаар бүтнэ. Холын аянд гарах, албан томилолтоор явахад ашигтай. Эргэлзээ, ганцаардлаас зайлсхий. 

Ихэр - (5/21-6/21) 
Гэрээ хэлцэл байгуулах, худалдаа арилжаа хийх, мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, холын замд гарахад ээлтэй. Та ямар ч асуудлыг амжилттай шийдвэрлэнэ. Гэхдээ ачааллаа тохируулах нь чухал. 

Мэлхий - (6/22-7/22) 
Уран бүтээлчид, зураач, хөгжимчин, зохиолч нарын хувьд сайн өдөр. Тэд уран бүтээлийнхээ шинэ мөчлөгийн эхлэлийг тавина. Шинэ зүйлийг хийж эхлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, гоо сайхны таашаал мэдрэмжээ хөгжүүлэхэд ээлтэй. Бусадтай илэн далангүй байж, харьцаа холбоогоо бэхжүүлэхэд анхаар. 

Арслан - (7/23-8/22) 
Амьдралын шинэ мөчлөг эхэлж байна. Чухал ажлыг шинээр эхлэхэд ээлтэй. Аян замд гарах, гэрээс хол явахад цээр гаргах зан үйл гүйцэтгэвэл зохино. Элдэв дэл сул яриа, хоосон үг сонсвол тоох хэрэггүй. Толинд удаан харах муу нөлөөтэй. Зүүд зөнтэй байна. 

Охин - (8/23-9/22) 
Кармын шалгуур тавигдах өдөр. Шударга, журамтай байвал бусдын дэмжлэгийг авна. Ажилдаа амжилт олохыг хүсвэл хариуцлага хүлээх, шударга байхаас айх хэрэггүй. Бие сэтгэлээ ариусгаж, ядарч зовсон хүнд сэтгэл харамгүй тусла. Худалдаа наймаа ашигтай. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Өнөөдөр чухал өөрчлөлтүүд гарна. Энэ нь амьдралын бүхий л хүрээнд хамаатай. Мэдээллийн урсгалыг гярхай ажйглаваас өөртөө хэрэгтэй чухал зүйлийг мэдэж авна. Уран бүтээлчид тэр дундаа, хөгжимчин, жүжигчин, зураач нар уран бүтээлийн олз омог арвинтай байна. 

Хилэнц - (10/23-11/21) 
Сэтгэл санааны байдал өдрийг тодорхойлно. Эрч хүчтэй байж чадвал ажил тэр хэрээр урагшлана. Тиймээс өглөө сэрээд, хамгийн сайн сайхан зүйлийг төсөөлөн бодож, өөрийгөө эрч хүчээр тэтгэ. Орон гэрээ цэвэрлэх нь гэрт хуримтлагдсан сөрөг эрчмийг арилгахад тустай. Санхүүгээ сайжруулах гэсэн оролдлого бүтэлтэй байна. 

Нум - (11/22-12/21) 
Эв эе, зохицол нийцлийг хичээвэл амьдралын бүхий л асуудалд дээд хүчний ивээлийг авч чадна. Ямар ч нөхцөлд бусдад туслахаас бүү татгалз. Мацаг барих, хоол сойх, биеэ эрүүжүүлэх арга засал хийвэл сайн. Лaa, арц хүжээр орон гэрээ ариул. 

Матар - (12/22-1/19) 
Нууцад нэвтрэх өдөр. Ном судар, бичиг баримтаас чухал мэдээллийг олж авна. Эцэслэн шийдвэр гаргах цаг нь болоогүй байгаа тул битгий яар. Бусдад ихэрхүү зан гаргавал байр сууриа алдана. Хуучин ажлаа дуусгахад тохиромжтой. Мацаг барихад үр дүнтэй. 

Бумба - (1/20-2/18) 
Ажлынхаа цар хүрээг өргөжүүлж, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сайн. Та сурч боловсрох төлөвлөгөөтэй байгаа бол энэ өдөр бичиг баримт бүрдүүлж, шалгалт ярилцагад ороорой. Харин санхүүгийн аливаа асуудалд хянүүр бай. Оюуны чадавхи нэмэгдэнэ. 

Загас - (2/19-3/20) 
Нийгмийн салбарт ажиллагсад амжилт гаргана. Аливаа чухал ажлыг итгэлтэй хүнтэйгээ зөвөлж эхлүүл. Өдрийн эхний хагас нь бусадтай мэдээлэл солилцох, ажил хэргийн санал зөвлөгөө авахад сайн. Санхүүгээ бэхжүүлэх оролдлого бүтэмжтэй, мөнгөн дэмжлэг авна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл