Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн удирдлагууд баяр наадмын үеэр хэрхэн ажиллах болон иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, мэдээлэл өглөө. Баяр наадамтай холбогдуулан НЭМГ-ын эмнэлэгийн тусламжийг зохицуулах тухай А/93 тоот тушаал гарсан. Уг тушаалаар 2017 оны долоодугаар сарын 10-ны 20:00 цагаас долоодугаар сарын 17-ны 09:00 цаг хүртэл нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд харицлагатай жижүүрээр ажиллана.Мөн 24 цагийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж, ажиллана.
Түүнчлэн 2017 оны долоодугаар сарын 11-нээс долоодугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв дээр 10:00-15:00 цагийн хооронд шүдний эмч ажиллана.
Үүний зэрэгцээ дотор, мэдрэл, мэс заслын эмч нар амбулаторийн үзлэг 10:00-15:00 цагийн хооронд хийнэ. Иймд иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг авах боломжтой юм. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ тухайн өдрүүдэд мөн 10:00-15:00 цагийн хооронд өрхөөр тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна.