8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монголчуудын уламжлалт гар урлал” үзэсгэлэн энэ сарын 6-нд нээлтээ хийнэ

2017-07-05 11:03:00

Үндэсний Их Баяр Наадмыг угтан Монголын Үндэсний музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс дээжлэн “Монголчуудын уламжлалт гар урлал” үзэсгэлэнг  энэ сарын 6-нд нээхээр болжээ. Үзэсгэлэнд  монголчуудын уламжлалт ур ухаан шингэсэн, оюун санааны шилдэг бүтээл болох гар урлалын гайхамшигт 180 бүтээлийг дэлгэхээр зэхсэн байна.

XVII-XX зууны эхэн үеийн монгол гэр, гэрийн тавилга, сав суулга, гоёл чимэглэл, дээл хувцас, тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг, бурхан тахил, малын тоног хэрэгсэл зэрэг урлаачийн уран сэтгэмж, чимхлүүр нарийн ажиллагааг тусгасан, монголчуудын эдийн соёлыг илтгэх олон зуун үзмэр музейн цуглуулгад хадгалагдаж буй аж.

Үүнээс Монгол дархчуудын урласан эмээл хазаар, хэт хутга, эрэгтэй, эмэгтэй хүний гоёл чимэглэл, сав суулга, бурханы шашны эд зүйлсийг энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэх юм байна. Мөн Монголчуудын оюун санааны шилдэг бүтээл болсон гар урлалын гайхамшгийг бүтээхэд зураг загварыг бэлтгэх, тухайн эд дээр шивж, цоолох, зурах, өнгө будгийг тааруулах, хийх эдийг сонгох зэрэг олон үе шатыг дамждаг байсныг харуулах үүднээс энэ удаагийн үзэсгэлэнд урлах багаж хэрэгслэлийг мөн дэлгэн үзүүлэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment