8o
Улаанбаатар хот
mobile menu

Бий биелээчдийн улсын анхдугаар наадам боллоо

2017-07-05 16:45:00

Бий биелээчдийн улсын анхдугаар наадам Ховд аймагт боллоо .Уг наадмыг тус аймгийн Засаг даргын Тамгийн газар, Боловсрол,Соёл Шинжлэх ухаан, спортын яам, Боловсрол соёл урлагийн газар хамтран зохион байгуулсан юм.

Бий биелээчдийн наадмын улсын уралдааныг хамтлаг болон гоцлол, сургуулийн  өмнөх насны, зургаагаас 10, 11-14, 15-17 насны ангиллаар зохион  байгуулж, “Шилдэг өвлөн уламжлагч”, ”Шилдэг өвлүүлэгч” номинацаар шалгаруулсан

Наадмын үеэр “Баруун монголын бий биелгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болов. Наадмын эхний шатанд оролцогчид өөрийн угсаатны  бий биелгээг үндэсний хөгжимтэй  бүжиглэсэн байна. Хоёрдугаар шатанд оролцогчид торгууд,захчин, дөрвөд, урианхай, өөлд, мянгад, хошууд, тува, халх, казах зэрэг ястан үндэстний язгуур биелгээгээр оролцсон аж.

Монголчуудын баяр жаргал, амьдрал ахуй байдал, ёс заншлын илэрхийлэл болж, өнө эртнээс өнөөг хүртэл үе уламжилж ирсэн үндэсний уламжлалт бүжгийн ховор төрөл болох бий биелгээний уламжлал Монголчуудын дунд тэр дундаа Ойрадын олон ястны дунд өвлөгдөн өнөөг хүрсэн түүхтэй.

2013 онд Захчин, Баяд, Торгууд, Казак, Буриад, Өөлд, Хотон, Урианхай, Дөрвөд, Халх зэрэг 10 гаруй ястан, угсаатны хувцсаар гоёсон 5204 бий биелээч улсын хэмжээнд Монголынхоо их өв соёл "Бий биелгээ"-г хийж, Гиннесийн номонд бүртгүүлэн, Монголчуудын зуун зууны түүх, ёс заншил, амдралын хэв маягийг илтгэн харуулсан.

Нүүдэлчид бий болсон, Монгол гэр үүссэн тэр цагт бий биелгээ үүссэн хэмээн судлаачид үздэг. Ардын урлагийн энэ гайхамшигт төрлийн талаар 13-р зууны үеийн урлаг, соёл, түүхийн хамгийн том эх сурвалж болох "Монголын нууц товчоо"-нд "Монголчууд саглагар модыг тойроод, өвдөг газрыг өлтөртөл, хавирга газрыг халцартал тойрон бүжиглэж хуримлав" хэмээн бичиж үлдээсэн байдаг байна. Мөн Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Орхон, Улаанбаатар хотын 400 гаруй биелээч оролцжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment