8o
Улаанбаатар хот
mobile menu

Элэгний В, С вирусийн шинжилгээ авах хугацааг сунгажээ

2017-07-05 18:10:00

“Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн эхний шат буюу элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээнд эрүүл мэндийн даатгалд даатгуулагч иргэн хамрагдах ёстой. Тус аймагт 40- 65 насны 12 мянган иргэн байгаагийн 8118 нь эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бөгөөд эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэхгүй бол илрүүлэг шинжилгээнд хамрагдалгүй үлдэх иргэн олон байна. Энэ үүднээс илрүүлэг шинжилгээний хугацааг Дундговь аймагт нэг сараар сунгалаа.

Тус  аймагт илрүүлэг шинжилгээ зургадугаар сарын 5- ны өдөр эхэлсэн. Зургадугаар сарын 30 хүртэл илрүүлэг шинжилгээний хугацааг товлосон бөгөөд энэ хугацаанд 5135 иргэн шинжилгээ хийлгэжээ. Энэ нь эрүүл мэндийн даатгалд даатгуулсан 40- 65 насны иргэдийн 62 хувь болж байгаа юм.

Илрүүлэг шинжилгээ эхэлсэн үед 85 иргэн эрүүл мэндийн даатгалд шинээр даатгуулсан байна. Ийм идэвхийг нэмэгдүүлэхийн тулд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагч нартай хамтран ажиллах шаардлага бий гэж ЭМГ- ын ахлах мэргэжилтэн Б. Саруулцэцэг хэлж байна.  Наймдугаар сарын нэгэн бол хатуу тогтоосон хугацаа биш. Улсын хэмжээнд 10 дугаар сарын нэгэн хүртэл илрүүлэг шинжилгээ үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд иргэд амжиж шинжилгээ өгөх боломжтой гэлээ.

Аймгийн ЭМГ- ын даргын тушаал гарч, наймдугаар сарын нэгэн хүртэл өрх, сумын ЭМТ- ийн эмч нарыг ээлжийн амралтаа зохистойгоор зохицуулах хэрэгтэйг сануулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment