8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-07-06 09:55:04

ХОНЬ - (3/21-4/19)

Болгоомжтой байх өдөр. Хэт идэвхитэй байвал эрч хүчээ барах тул ачааллаа тохируул. Сэтгэлд таагүй хүнээс хол байхыг хичээ. Худалдаа наймаанд тааруу тул хэрэгцээгүй зүйл худалдан авч, мөнгөө үрэхээс зайлсхий.

ҮХЭР - (4/20-5/20)

Оюуны хөдөлмөр үр ашигтай байна. Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, сайн сайхан зүйлийг төсөөл. Сайн таньж мэдэхгүй хүн бэлэг өгвөл авахаас татгалзаарай. Хайр дурлалдаа итгэл алдарсан бол асуудлаа шийдэхэд нэн тохиромжтой.

ИХЭР - (5/21-6/21)

Амаргүй өдөр. Таны төлөвлөсөн ажил өөрчлөгдөж болно. Ажил төлөвлөсний дагуу явахгүй бол битгий бухимд, ийм үед урсгал даган хөвөх нь илүү ашигтай. Мөргөл бясалгал хийх, ном уншуулахад сайн.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Оюуны хөдөлмөр үр ашигтай байна. Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, сайн сайхан зүйлийг төсөөл. Сайн таньж мэдэхгүй хүн бэлэг өгвөл авахаас татгалзаарай. Хайр дурлалдаа итгэл алдарсан бол асуудлаа шийдэхэд сайн.

АРСЛАН - (7/23-8/22)

Ажил хэрэгч идэвхтэй хүмүүсийн ажил сэтгэлчлэн бүтнэ. Аливаад чин сэтгэлээсээ шударга хандаж чадвал хожно. Өгөөмөр өглөгч байх, бусдад бэлэг сэлт өгч баярлуулах, туршлагаа солилцох нь танд ашигтай.

ОХИН - (8/23-9/22)

Аливаа чухал ажлыг хойш тавь, яарч шийдвэр гаргах, гэрээ хэлцэл хийхээс зайлсхий. Бусадтай харьцах, харилцан ойлголцох, өөрийгөө зөв таниулахад тустай. Ирээдүйгээ төлөвлө, сэтгэл санааны тогтворт байдлаа хадгалахад анхаар. Шинэ хувцас чимэг, эд зүйл худалдаж авахад тааламжтай.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Ямар ч ажилд тууштай байвал амжилтанд хүрнэ. Хэт их унтвал бие сулбайна. Аян замд гарах, бичиг баримтанд гарын үсэг зурах, эрдэм номд шамдан суралцахад ээлтэй. Дотоод мөн чанарын тусгалыг орчноосоо харна.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Танин мэдэх эрмэлзэлтэй байх нь амжилтын үндэс билээ. Өнөөдөр энэ чанар онцгой чухал байна. Юмсын учир зүйг олох гэсэн оролдлого бүхэн бүтэмжтэй байхын зэрэгцээ танд мэдлэг туршлага нэмнэ. Амраг тань сэтгэл рүү тань өнгийвөл илэн далангүй бай. Шинэ танил буюу шинэ учрал таныг хүлээж байна.

НУМ - (11/22-12/21)

Идэвхитэй ажиллагаа амжилтад хөтлөнө. Хариуцлага үүрэн ажиллавал ажлын ихэнхийг нугалж, бусдад юу чаддагаа харуулж үнэлэгдэнэ. Өнөөдөр чухал өөрчлөлт гарч болзошгүй. Амьдралаа эргэн харж, алдаа оноогоо дүгнэн чухал шийдвэр гаргахад сайн.

МАТАР - (12/22-1/19)

Өнөөдөр шинэ ажил эхлэбэл бүтэлгүйтнэ. Томоохон зүйл төлөвлөх, аян замд гарахад муу. Орон гэрээ цэвэрлэж, хэрэгцээгүй болсон зүйлс, хогноосоо салж гэрийнхээ энергийг сайжруул. Гоо сайхандаа санаа тавьбал үр дүнтэй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн.

БУМБА - (1/20-2/18)

Бүх ажлаа дуусгах өдөр. Өнөөдөр олон нийтийг хамарсан хариуцлагатай арга хэмжээ зохион байгуулахад сайн. Хүндрэл учруулах асуудал нь шийдвэр гаргах сонголт хийх явдал юм. Сайтар бодож нягтласны эцэст шийдвэр гарга.

ЗАГАС - (2/19-3/20)

Ажил албандаа амжилт гаргаж, ахиж дэвжих өдөр. Та удирдах албан тушаалтан биш байлаа ч хичээл зүтгэл тань өндрөөр үнэлэгдэнэ. Менежмент, анагаах ухаан, техник, үйлчилгээний салбарынханд ээлтэй. Мэдлэг чадвараа сайжруулахад анхаар. Эрч хүчтэй, нямбай, гүйцэтгэл сайтай байвал амжилт таныг хүлээж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл