8o
Улаанбаатар хот
mobile menu

АНХААР: Хорт хавдар үүсгэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

2017-07-09 14:20:00

Хавдар нь олон төрлийн шалтгаанаар үүсдэг өвчин юм. Хавдрын шалтгаануудад тамхины хэрэглээ, хооллолтын буруу дадал  хэвшил, хөдөлгөөний идэвхгүй байдал, байгаль орчны нөлөө зэрэг ордог. Судлаачид буруу хооллолт, хөдөлгөөний идэвхгүй байдал нь  хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлс гэж үзжээ.

Хорт хавдар үүсгэх эрсдэл бүхий хүнсний бүтээгдэхүүн:

Чипс

Чипс нь давс, тосыг их хэмжээгээр агуулдаг. Судалгаагаар 30 гр чипс идэхэд биеийн жинг ойролцоогоор  900 гр  нэмдэг болох нь  тогтоогджээ.  Чипс нь транс тосыг агуулдаг бөгөөд цусан дахь холестролын түвшинг нэмэгдүүлдэг. Түүнчлэн давсыг их хэмжээгээр агуулдаг тул цусны даралт ихсэхэд нөлөөлдөг. Чипсийг шаржигнуур болгон өндөр температурт шарах үед акрил амид хэмээх бодис үүсдэг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэх шинж чанартай юм.

Транс тос 

Транс тос нь хадгалалтыгн хугацааг уртасгахын тулд химийн  бүтцийг өөрчлөн тосыг устөрөхжүүлэн гаргаж авдаг тос юм. Судалгаагаар устөрөгчжүүлсэн болон хагас устөрөгчжүүлсэн  ургамлын тос нь  хөхний хорт хавдрын эрсдэлийг  хоёр дахин ихэсгэдэг гэдэг нь тогтоогджээ. Үүний оронд оливын  тос, наргил модны тос, чидун  жимсний тос зэрэг нь хүний эрүүл мэндэд  сайн юм.  Тиймээс эдгээр тосыг хэрэглэхийг зөвлөж байна.

Цэвэршүүлсэн сахар, амтлаг бүтээгдэхүүн 

Цэвэршүүлсэн сахар нь инсулины түвшинг нэмэгдүүлэхээс гадна хавдрын эсийн тэжээл болж тэдгээрийн өсөлтийг дэмждэг. Фрукозын агууламж өндөр бүтээгдэхүүн нь хавдрын эсийг түргэсгэж өгдөг. Харин цэвэршүүлсэн сахар амтлаг зүйлсийн оронд зөгийн бал, бурам, бор сахар зэргийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.

Боловсруулсан махан бүтээгдэхүүн 

Хавайн их сургуулийн судалгаагаар гахайн утсан мах, утсан хиам, чанамал хиам, зайдас гэх мэт нь нойр булчирхайн хорт хавдрын эрсдэлийг 67 хувиар нэмдэг болох нь тогтоогджээ. Боловсруулсан махан бүтээгдэхүүнд хорт хавдар үүсгэх нитрит химийн бодис их хэмжээгээр агуулдаг.Ялангуяа утсан махан бүтээгдэхүүнд уталтын явцад хүний биенд хортой бодисууд шингэдэг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment