8o
Улаанбаатар хот
mobile menu

"Ёохор-2017" наадам болно

2017-07-15 10:30:00

Ардын урлагийн "Ёохор-2017" наадам энэ сарын 17-нд болно. Хэнтий аймгийн Батширээт суманд гурав дахь жилдээ зохиогдож байгаа юм.

Энэхүү наадмын зорилго нь Буриад Монголчуудын уламжлалт ардын тойрон бүжиг ёохорыг судалж нийтэд сурталчлах, уламжлан өвлүүлэх, хөгжүүлэх ажлыг орон нутгийн соёл урлаг, боловсролын байгууллага, уран бүтээлч, ардын авьяастнуудын дунд өрнүүлэн дэлгэрүүлэхэд оршиж байна.

Мөн улсынхаа болон олон улсын түвшинд ёохор бүжгийн эзлэх байр суурийг бэхжүүлэхэд оршиж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл