8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-07-19 10:13:14

Хонь - (3/21-4/19) 
Ажил хэрэгч идэвхтэй хүмүүсийн ажил сэтгэлчлэн бүтнэ. Аливаад чин сэтгэлээсээ шударга хандаж чадвап хожно. Өгөөмөр өглөгч байх, бусдад бэлэг сэлт өгч баярлуулах, туршлагаа солилцох нь танд ашигтай. 

Үхэр - (4/20-5/20) 
Ач холбогдолтой өдөр. Санаачлагатай, эрч хүчтэй байвал санасан хэрээр бүтнэ. Сайтар тооцсон бол аз сорьж болно. Чухал ажлыг эхлүүлэхэд бусдын тусыг ав. Аян замд гарах, шинэ ажилд орох, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, аливаа асуудлыг шийдвэрлэхэд сайн. 

Ихэр - (5/21-6/21) 
Аливаад ухаалаг хянуур хандах өдөр. Гэрээс хол юманд явах муу. Үцэхэй эд зүйл худалдаж авбал алдагдалд орно. Зөн билэг, дотоод дуу хоолойгоо сонсч, аливааг хийхдээ сэтгэлээ дага, мөргөл залбирал үйлдэх, өглөг өгөх, буян хийх, шувуу нохой хооллоход сайн. Хүрээлэн буй орчны байдлаас бусад хүн танд хэрхэн хандадгийг мэднэ.   

Мэлхий - (6/22-7/22) 
Хоёрдмол нөхцөл байдал үүснэ. Хэрүүл маргаанд бүү оролц, бусдын нөлөөнд бүү авт. Сайн сайхныг бодож, өөдрөг байвал сөрөг нөлөөг давна. Шинэ мэргэжил, мэдлэг боловсрол эзэмшихэд тохиромжтой. 

Арслан - (7/23-8/22) 
Ариуслын бэлгэдэлт өдөр. Сүм хийдэд очиж, засал ном хийлгэвэл эрч хүч нөхөгдөнө. Өглөг өгөх, өнчин ядуусыг хооллож тэтгэх, буян үйлдэхэд, хөгшдийг хүндлэн дээдлэхэд сайн. Гэр бүл болох, зүрх сэтгэлийн асуудлыг шийдвэрлэхэд, чухал асуудлаар шийдвэр гаргахад ээлтэй. 

Охин - (8/23-9/22) 
Өнөөдөр холын аянд гарахад, худалдаа арилжаа хийхэд, мөн мэдлэг туршлагаа солилцох, бусадтай ажил хэргээ зөвлөхөд сайн. Ууч тэнүүн, өгөөмөр өглөгч байвал сэтгэлийн цэнгэл эдлэнэ. Усны эмчилгээний чанар нэмэгдэх тул усан эмчилгээг шүт. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Шинэ байшин барилгын суурь тавих, ахас ихэстэй зөвлөлдөх, байгаль дэлхийтэй харьцахад сайн өдөр. Эд зүйл худалдаж авах, зарж борлуулахад сайн. Орон гэртээ засал чимэглэл, засвар хийхэд тохиромжтой. 

Хилэнц - (10/23-11/21) 
Урьдны амьдрал, улирсан учрал, хуучны нөхөд гээд өнгөрсөнтэй холбоотой бүхэн сэргэх өдөр. Хуучин найз нөхөд, эсвэл амраг таныг хайж ирж магад. Зарим хүний амьдралд нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал арай өөр хувилбараар давтагдаж болно. 

Нум - (11/22-12/21) 
Шинэлэг бүхэн дэмжигдэх өдөр. Тиймээс та чухал мөчлөгийн эхлэлийг тавьж, хамгийн чухал төслөө хэрэгжүүлж эхлээрэй. Ямар ч ажлыг эхлүүлсэн сайтар нягталж хийвэл амжилтанд хүрнэ. 

Матар - (12/22-1/19) 
Зохицол нийцэл, бүтээлч үйл ажиллагаа нь баяр авчирна. Гэрлэх, хурим найр хийх, шинэ санал дэвшүүлэх, шүүх заргын ажлыг эхлэх, шинэ ажилд шилжих, чухал шийдвэр гаргахад ээлтэй өдөр. Эв түнжмн хагарах, хэрүүл шуугиан дэгдээх, эмх замбараагүй байх нь муу үртэй. 

Бумба - (1/20-2/18) 
Аялал жуулчлалаар явах, чухал ажил хэргийг шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Байгальтай харьцаж, эрүүл агаарт гарч, эрч хүчээ нөхөх нь зүйтэй. Галаар гэр орон, бие сэтгэлээ ариусга. Гэртээ их цэвэрлэгээ хийж, хуучин хэрэггүй эд зүйлсээ хаяарай. Янаг амрагийн харьцаанд үүсээд буй үл ойлголцлыг арилгаж болно. 

Загас - (2/19-3/20) 
Ариуслын бэлгэдэлт өдөр. Сүм хийдэд очиж, засал ном хийлгэвэл эрч хүч нөхөгдөнө. Өглөг өгөх, өнчин ядуусыг хооллож тэтгэх, буян үйлдэхэд, хөгшдийг хүндлэн дээдлэхэд сайн. Гэр бүл болох, зүрх сэтгэлийн асуудлыг шийдвэрлэх, чухал асуудлаар шийдвэр гаргахад ээлтэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
болдоо
энэ мухар сүсгийн зурхай гээчээ тавихаа болиоч ээ
2017/07/19 202.21.112.202