8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хүрээ-Цам Даншиг наадам” ирэх сард Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2017-07-25 10:42:22

'

“Хүрээ-Цам Даншиг наадам 2017”-г ирэх сарын 05-06-ны өдрүүдэд Хүй Долоо худагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан наадмыг цуцлах шийдвэрийг өчигдөр Нийслэлийн онцгой комисс гаргасан юм.

Гэвч тус наадам нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай,  Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын нэгэн томоохон эвент бүтээгдэхүүн болж чадсан. Энэ жил тус наадмыг үзэх жуулчдын захиалга их байгаа аж.

Иймд наадмыг товлосон хугацаанд буюу ирэх сард Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах шийдвэр гарлаа гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
I am
A Dfe a DCE Xedfds CCW SsezE
2017/07/27 122.201.23.75