16o
Улаанбаатар хот
mobile menu

Египети улсад “Исламын улс” бүлэг хадлага хийжээ

2016-01-09 22:17:00

Египетийн Хургада гэх амралтын бүсийн “Bella Vista” гэдэг буудалд хоёр этгээд зэвсэгт халдлага  хийхийг оролджээ. Хутга гар буугаар зэвсэглэсэн хоёр эрэгтэй буудлын наран шарлагийн газар байрлуулсан зоогийн газар нэвтрэн нэг эмэгтэйн хоолойд хутга тулган барьцаалах гэж оролджээ. Түүний дараа аюулгүйн хүчнийхэн гал нээж исламчуудын нэгийг нь устган нөгөөг нь шархдуулжээ. Устгагдсан хүн нь Каир хотын оюутан залуу байжээ. Хэдийгээр Египетийн Жуулчлалын сайд Хишам Заазу “Тэр бол террор биш дээрэмдэх оролдлого гэж мэдэгджээ” хэмээн зарлаж байгаа ч  зэвсэглэсэн гурван хүн Хургада амралтын бүсэд орж ирсэн, цагдаагийнхан тэднийг устгасан, нэг нь шахидын бүс гэх тэсрэх төхөөрөмжтэй байсан гэжээ.  Мөн хожим энэ хэргийг “Исламын улс” Бүлэг үйлдсэн гэж хэт даврагчид зарлажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment