8o
Улаанбаатар хот
mobile menu

iPhone 7 ямар байх вэ?

2016-01-10 00:30:00

Apple компанийн алдарт iPhone гар утасны 7 дахь загвар худалдаанд гарахад хэдхэн сар үлдээд байна. Тиймээс  хэрэглэгчид  iPhone 7 ямар байх талаар мэдээллийг ихэд сонирхож байна. Учир нь Apple өнгөрсөн жил зөвхөн судалгаа шинжилгээнд $8 тэрбумыг зарцуулсан тул гайхалтай бүтээл гаргаж чадах нь тодорхой хэмээн ихээхэн хүлээлттэй байгаа юм. Одоогийн цацагдаад байгаа мэдээллээр iPhone 7 утасны гаднах загвар арай батлагдаагүй байна. Гурван төрлийн загвараар сонголтоо хийх гэнэ.  Дээрх гурван дизайны санаан дотор одоогийн 6s-ийн хэлбэрийг хадгалж үлдэх хувилбар байгаагаас гадна өөр цоо шинэ, маш нимгэн загварын хувилбар байгаа гэнэ. Түүнчлэн  iPhone 7-той цуг цоо шинэ утасгүй Beats чихэвч зарлагдаж магадгүйг эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь Bluetooth технологитой, утаснаас чихэвч хүртэл, бас зүүн болон баруун чихэвчний хооронд утасгүй буюу ямар ч утас оролцоогүй бүтээгдэхүүн байх гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл