8o
Улаанбаатар хот
mobile menu

B, C вирусын илрүүлэг шинжилгээнд 71 100 иргэн хамрагдаад байна

2017-07-31 11:22:27

Монгол Улсын Засгийн газраас элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусын шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна. "Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 40-65 насны 71 100 иргэн хепатитийн В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдаад байна.

Хепатитийн В, С вирус нь элэгний хавдар, элэгний хатуурал өвчний голлох шалтгаан болдог байна. Уг илрүүлэг шинжилгээг өгөх хүсэлтэй 40-65 насныхан харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Хэрэв хепатитийн С вирусийн халдвартай гарсан бол вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэхээр гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хөтөл
Эхлээд өгсөн вирустай гэсэн дараа нь нэгдсэн журмаар авахад нь эрүүл гарах юм одоо алинд нь итгэх вэ?
2017/08/04 202.72.242.14
иргэний гомдол
өрхийн эмнэлэгт өгсөн шинжилгээнд С вирус илэрсэн. Харин ЧД-ийн эмнэлэг дээр очоод л гацчихлаа. эмч нь дээрээс заавар ирнэ хүлээж бай утсаар залгана гэсээр сар илүү боллоо.
2017/08/04 139.5.217.71