8o
Улаанбаатар хот
mobile menu

”Sunrise festival-2017” шоуны тов гарчээ

2017-08-01 15:58:23

Үндэсний соёл амралтын хүрээлэнд энэ сарын 4-нд "ЗАЛУУСЫН DANCE FESTIVAL" шоу болно. Энэ шоуг дөрвөн том тайзтай байхаар зохион байгуулагдах ажээ. Үндсэн том festival тайз, амьд хөгжмийн тайз, RnB HIP HOP тайз, SALSA LATINO DANCE тайз гэж хуваан паркыг бүхэлд нь сонирхолтой хэлбэрээр тохижуулах ажээ. SUNRISE FESTIVAL нь орчин цагийн маш сонирхолтой тайз, гэрэл, лэд, нүсэр яригч хөгжмийн шийдлээрээ ялгардаг. Энэ шоунд dj нар, дуучид, уран бүтээлчид, бүжигчид оролцох нь. Түүнчлэн монголын хамгийн том шоу FESTIVAL бөгөөд жил бүр 20.000 - 30.000 залуус нэгдэж, залуу насны эрч хүчийг хөгжмөөр дамжуулан илэрхийлдэг.

Харин таксын хувьд 25.000 төгрөгний үнэтэй бөгөөд гурван хүн орох эрхтэй тасалбар юм. Энэхүү такс нь бас 1000 такс тутамдаа азтан шалгаруулан iphone 7 plus бэлэглэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл