Хойд Солонгос улс олон улсын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, пуужин болон цөмийн туршилт хийж буйтай холбогдуулан НҮБ тус улсын шинэ хориг авахаар болсон байна.
НҮБ, тус улсын эсрэг эдийн засаг, экспортын бараа бүтээгдэхүүний хязгаарлалт болон хөрөнгө оруулалтыг нь царцаахаар болсон байна.
Энэ талаар АНУ-аас НҮБ-д суугаа элчин Никки Хайли “Хойд Солонгосын эсрэг хамгийн хатуу хориг тавихаар боллоо. Энэхүү хориг тус улсад ихээхэн дарамт учруулах болно” гэж мэдэгджээ.