8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-08-07 09:16:29

ХОНЬ - (3/21-4/19)

Бүтээл туурвилын өдөр. Юмс таны санаснаар болохгүй байлаа ч битгий бухимдаарай. Таатай цаг үе ирэхийг хүлээсэн нь дээр. Өнөөдөр тууштай байж чадсан хүн хожно. Бусдаас зөвлөгөө, тус дэм авахаас бүү нэрэлх.

ҮХЭР - (4/20-5/20)

Аливаад ухаалаг хандах өдөр. Сурч боловсрох, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн. Гэр орон, ойр дотныхноо илүү их анхаарч санаа тавь. Худал хэлэх, хий хоосон зүйлсийг амлахаас зайлсхий. Таныг зорьж ирсэн хүнд өгөөмрөөр хандаж зочломтгой бай.

ИХЭР - (5/21-6/21)

Мэдээлэл цуглуулах, нууцад нэвтрэх өдөр. Мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг хүсдэг хүнд сайхан боломж гарна. Харилцаа холбоо бүх талаар ашигтай. Үдээс хойш ажлаа дүгнэхэд тохиромжтой байна.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Бүтээлч сэтгэлгээ сэргэж, олон чухал санаа төрнө. Ирээдүйгээ төлөвлөхөд сайн. Энэ өдрийн гэрэл гэгээтэй бодол, хүсэл мөрөөдөл нь нэг сарын дотор хэрэгжин биелнэ. Мацаг барих, хоолоо сойх, бие махбодийг эрүүлжүүлэх дасгал хийхэд үр дүнтэй. Аян замд гарах, худалдаа арилжаа хийхэд олз омогтой.

АРСЛАН - (7/23-8/22)

Шинэ байшин барилгын суурь тавих, ахас ихэстэй зөвлөлдөх, байгаль дэлхийтэй харьцахад сайн өдөр. Эд зүйл худалдаж авах, зарж борлуулахад сайн. Орон гэртээ засал чимэглэл, засвар хийхэд тохиромжтой.

ОХИН - (8/23-9/22)

Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримтанд гарын үсэг зурахад ээлтэй өдөр. Том эд зүйл худалдаж авах, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийг цээрлэ. Хүүхдийнхээ хүслийг биелүүлж баярлуул, ойр дотны хүнээ халамжил.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Ариуслын бэлгэдэлт өдөр. Сүм хийдэд очиж, засал ном хийлгэвэл эрч хүч нөхөгдөнө. Өглөг өгөх, өнчин ядуусыг хооллож тэтгэх, буян үйлдэхэд, хөгшдийг хүндлэн дээдлэхэд сайн. Гэр бүл болох, зүрх сэтгэлийн асуудлыг шийдвэрлэхэд, чухал асуудлаар шийдвэр гаргахад ээлтэй.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Санаачлагатай хүнд таатай өдөр. Хэрэв та хүсэх юм бол хамт олныхоо чухал асуудлыг шийдээд зогсохгүй өөрййн чадлыг бусдад харуулна. Таны зарим үйлдэл өөрийн гэсэн байр сууриа эзлэхийн төлөө байна. Сайтар амарч, энергиэ нөхөөрэй.

НУМ - (11/22-12/21)

Сэтгэл санааны байдал өдрийг тодорхойлно. Эрч хүчтэй байж чадвал ажил тэр хэрээр урагшлана. Тиймээс сайн сайхан зүйлийг төсөөлөн бодож, өөрийгөө эрч хүчээр тэтгэ. Орон гэрээ цэвэрлэх нь гэрт хуримтлагдсан сөрөг эрчмийг арилгахад тустай. Санхүүгээ сайжруулах гэсэн оролдлого бүтэлтэй байна.

МАТАР - (12/22-1/19)

Ажил хэрэгч уулзалт, албан томилолтод ээлтэй өдөр. Та сэтгэл татам нийцтэй байх тул хүмүүс таныг хүрээлнэ. Авьяас чадвар, ололт амжилт тань бишрэгдэн магтагдна. Холоос таатай мэдээ дуулна. Болзоонд явахад сайн өдөр тул гоонь хүмүүс алдалгүй ашиглаарай.

БУМБА - (1/20-2/18)

Өнөөдөр холын аянд гарахад, худалдаа арилжаа хийхэд, мөн мэдлэг туршлагаа солилцох, бусадтай ажил хэргээ зөвлөхөд сайн. Ууч тэнүүн, өгөөмөр өглөгч байвал сэтгэлийн цэнгэл эдлэнэ. Усны эмчилгээний чанар нэмэгдэх тул усан эмчилгээг шүт.

ЗАГАС - (2/19-3/20)

Сонирхолтой өдөр. Өнөөдөр сонин урилга, сонирхолтой санал хүлээж авна. Илэн далангүй, цовоо сэргэлэн байх нь бусадтай харилцан ойлголцоход хэрэгтэй. Удирдлагаас нэмэлт үүрэг даалгавар өгнө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл