8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн хөлний гажгийг үнэгүй оношилж, зөвлөгөө өгнө

2017-08-08 16:54:59

АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны клиник эмнэлэгт энэ сарын 18-ныг дуустал эцэг, эхчүүдэд хүүхдийн хөлний талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, шаардлагатай хүүхдэд эмчилгээний тусгай улавч, чиг зэргийг хямдралтай үнээр худалдаж байна. Тус арга хэмжээний үеэр Японы уламжлалт бариа засал болох Жүдо терапигаар мэргэшсэн эмч Г.Мөнхзул үзлэг хийж, түнхний үеийн өсөлтийн хоцрогдлын үед хүүхдийг хэрхэн зөв асрах, яаж тэврэх талаар зөвлөгөө өгөхөөс гадна хүүхдийн хоёр хөлийн уртын зөрүү, майга буюу Х, О хэлбэртэй эсэхийг оношлож буй ажээ. Мөн буруу алхалт, гишгэлт, тавхайн нумын өөрчлөлт, хугарсан яс, үений мултрал, зөөлөн эдийн гэмтлийг сэргээн засах эмчилгээ хийж, гутал зөв сонгох, өмсөх аргыг зааж буй юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Anxbayr
sain bnu 9nastai xvvxdi maaani xoln urt bogino tom jijig ch ym shg bna neg xolnii xogjiln muu bna vzxv
2018/09/26 66.181.161.104
Батцэцэг
Сайн байна уу? Хаягаа өгөөч
2018/03/29 150.129.143.178