8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэдэсний халдвараас хэрхэн сэргийлэх вэ

2017-08-14 13:47:06

Эрүүл, зохистой хооллохын тулд жимс, хүнсний ногоог тогтмол хэрэглэх хэрэгтэй. Тарвас, нэрс, улаан лооль, өргөст хэмх зэрэг жимс, хүнсний ногоо элбэг олдоц сайтай байна.  Гэвч түргэн муудаж гэмтэх эдгээр жимс, хүнсний ногоог ил задгай, нарны шууд тусгал дор, бохир орчинд худалдаалж байгаатай холбоотой гэдэсний халдвар, хоолны хордлогын тохиолдол их байна.

Иймд ба бүхэн:

1.    Ил задгай,замын хажууд, нарны шууд тусгалд худалдаалж байгаа жимс, хүнсний ногоо нь шим тэжээлээ алдаж, амархан муудахаас гадна маш бохир тул худалдан авахгүй байхыг хичээх хэрэгтэй.          

                               

2.    Жимс, хүнсний ногоог угаахгүйгээр амсах мөн шууд идэхгүй байх хэрэгтэй. Жимс, хүнсний ногооны гадаргуу нь бохир хөрс, усанд агуулагдах өвчин үүсгэгч нянгаар бохирдож, суулгалт үүсгэх эрсдэлтэй байдаг тул заавал угаах шаардлагатай.

3.    Гарыг бохирдох бүрт  савандаж угаах хэрэгтэй. Хүний гар үргэлж бохир зүйлд хүрч, төрөл бүрийн өвчин үүсгэгч нян, ялангуяа хүн, амьтны гэдсэнд агуулагддаг суулгалт үүсгэх нянгаар бохирддог.

4.    Түүхий мах, угааж цэвэрлээгүй ногоо нь суулгалт, хоолны хордлого үүсгэх нянг агуулдаг тул алим, тарвас, улаан лооль, өргөст хэмх зэрэг зүсэж хэрэглэдэг жимс, ногоог махны гамбанз, хутгаар биш зориулалтын гамбанз, хутгаар зүсэж хэрэглэх.

Жимс, хүнсний ногоог угаахдаа:

1.    Алим, тарвас, улаан лооль, өргөст хэмх зэрэг жимс, ногоог угаахдаа эхлээд бүлээн усаар нүдэнд ил харагдах бохирдлыг угаана.

2.    Мөн дарагдсан, муудсан хэсгийг нь цэвэрлэж авна.

3.    Нүдэнд үл үзэгдэх нянгийн бохирдлыг арилгана.

a.    Ингэхдээ 1 хоолны халбага нимбэгний шүүс (15 мл)эсвэл 2 хоолныхалбага хүнсний сод (30мг)-ыг 250 мл усанд хийхээр тооцож, уусмал бэлтгээд жимс, ногоогоо хийж 10-15 минут байлгана.

b.    Үүний дараа урсгал бүлээн усаар дахин угааж хэрэглэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл