8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-08-17 09:32:13

Хонь - (3/21-4/19) 
Шинээр ажил үйлс эхлүүлэх, чухал ажил төлөвлөхөд сайнгүй. Тиймээс өдөр тутмын ажилдаа шамдсан нь өгөөжтэй байна. Хуучнытанил тантай таарах буюу холбогдож өнгөрсөн дурсамжийг сэргээнэ. Янаг амрагийн харьцаанд үл ойлголцол гарах магадлалтай. Харьцаага атаслахыг хүсээгүй л бол хүлээцтэй байгаарай. 

Үхэр - (4/20-5/20) 
Эв эе, зохицол нийцлийг хичээвэл амьдралын бүхий л асуудалд дээд хүчний ивээлийг авч чадна. Ямар ч нөхцөлд бусдад туслахаас бүү татгалз. Мацаг барих, хоол сойх, биеэ эрүүжүүлэх арга засал хийвэл сайн. Лаа арц хүжээр орон гэрээ ариул. 

Ихэр - (5/21-6/21) 
Маш сайн өдөр. Баяр баясгалан, ажлын амжилт, сэтгэл ханамжийг авчирна. Шинээр ажил төрөл эхлэх, ажлаа солих, нүүдэл хийх, шинэ газар очиход сайн. Холын замд гарвал олз омогтой. 

Мэлхий - (6/22-7/22) 
Зохицол нийцэл, бүтээлч үйл ажиллагаа нь баяр авчирна. Гэрлэх, хурим найр хийх, шинэ санал дэвшүүлэх, шүүх заргын ажлыг эхлэх, шинэ ажилд шилжих, чухал шийдвэр гаргахад ээлтэй өдөр. Эв түнжин хагарах, хэрүүл шуугиан дэгдээх, эмх замбараагүй байх нь муу үртэй. 

Арслан - (7/23-8/22) 
Санхүүгийн бүх үйл ажиллагаанд ээлтэй. Шинэ эд зүйл худалдан авбал удаан хэрэглэгдэнэ. Худалдаа наймаа ашиг орлоготой. Гэхдээ урт удаан хугацааны төлөвлөгөө зохиоход муу, учир нь бүтэлгүйтэх, биелэхгүй байх магадлалтай. Зөн билэгтээ захирагд. 

Охин - (8/23-9/22) 
Сэтгэл санааны байдал өдрийг тодорхойлно. Эрч хүчтэй байж чадвал ажил тэр хэрээр урагшлана. Тиймээс өглөө сэрээд, хамгийн сайн сайхан зүйлийг төсөөлөн бодож, өөрийгөө эрч хүчээр тэтгэ. Орон гэрээ цэвэрлэх нь гэрт хуримтлагдсан сөрөг эрчмийг арилгахад тустай. Санхүүгээ сайжруулах гэсэн оролдлого бүтэлтэй байна. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Олон хүн таныг сонирхож, асууж сурна. Заримд нь таны зөвлөгөө дэм хэрэгтэй болох бол нөгөө нэг хэсэг нь үзэл бодлоо хуваалцахыг зорино. Хэн нэгнээс бэлэг авбал бүү гайх. Та үнэхээр дур булаам байна. Авсан мэдээлэл болгоноо анхаарч нягтал, энд чухал зүйл байна. 

Хилэнц - (10/23-11/21) 
Гэрээ хэлцэл байгуулах, худалдаа арилжаа эрхлэх, шинэ эд зүйл худалдан авахад тохиромжтой. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл туршлага солилцох аялалд явах, шинэ мэдлэг мэргэжил эзэмшихэд ээлтэй. Бусдад муу санах, шүүмжлэх нь танд гай болно. 

Нум - (11/22-12/21) 
Оюуны чадавхи нэмэгдэнэ. Биоэнергийн эмчилгээ хийлгэх, мөргөл бясапгал үйлдэхэд сайн. Аливааг хийхдээ зөн билэгтээ захирагд. Бодол санаа, үйл хөдлөлөө хянаж. ярихаасаа илүү сонсохыг хичээ. Та амьдралаа өөрчлөхийг хүсээд зориглоогүй бол одоо цаг нь болжээ. 

Матар - (12/22-1/19) 
Нарийн ухаан, зөн совин, ой тогтоолт сайн байна. Та сайн зохион байгуулагч, сэтгэл судлаач, нийгэм судлаач гэдгээ харуулна. Өөртөө хэрэгтэй хүмүүстэй найрсаг харилцаа тогтоохдоо төрөлх авьяасаа ашигла. Богино хугацаанд их ажил амжуулах болно. Бизнес эрхлэгчид энэ сарын дунд болон гурав дахь арав хоногт санхүүгийн байр сууриа бэхжүүлж, зээл авч, ивээн тэтгэгчийн дэмжлэг авч болзошгүй. 

Бумба - (1/20-2/18) 
Шинээр ажил үйлс эхлүүлэх, чухал ажил төлөвлөхөд сайнгүй. Тиймээс өдөр тутмын ажилдаа шамдсан нь өгөөжтэй байна. Хуучны танил тантай таарах буюу холбогдож өнгөрсөн дурсамжийг сэргээнэ. Янаг амрагийн харьцаанд үл ойлголцол гарах магадлалтай. Харьцаагаа таслахыг хүсээгүй л бол хүлээцтэй байгаарай. 

Загас - (2/19-3/20) 
Идэвхи санаачлагатай байх өдөр. Аливаа шийдвэрийг гаргахдаа зөн билгээ дага, бусдад бүү хөтлөгд. Шинэ байр сууцанд орох, нүүдэл суудал хийх, засал чимэглэлийн ажил эхлүүлэхэд сайн. Сурч боловсрох, аливааг шинээр эхлэхэд ээлтэй. Санхүүгийн төлов байдал сайжирна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл