8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан төлөөлөгчдийн нэрс ил болж, ”Херо”-гийн Б.Баатар прокурорын газарт хандсан өдөр

2017-08-17 18:40:00

Төр мөнх орших талаар түүхэн гавьяат хүмүүсийн захиж үлдээсэн үгс цөөнгүй. Их эзэн Чингис хаан “Алд бие минь алжаавал алжаатугай, Ахуй төр минь бүү алжаатугай" хэмээн зарлигдсан бол Манжын дарлалын эсрэг цогтой тэмцэгч Хотгойдын шадар ван Чингүнжав нэгэнтээ “Төр үр хоёр минь мөнх оршиг” хэмээн хэлсэн байдаг. 
Ахуй төр амгалан бол
Айл гэр амгалан
Айл гэр амгалан бол
Алд бие амгалан гэсэн ч үг бий. Өвөг дээдэс минь ийнхүү үр хойч захиж үлдээсэн байдаг. Гэвч харамсалтай нь өнөөдрийн эрх баригчид төрийг худалдаж, зөвхөн зоосны нүхээр харж байна. Өвөг дээдсийн минь өвлүүлж үлдээсэн эх орон минь монголын төлөө цохилох зүрхтэй, хоёр сэтгэлээр ажиллах төрийн хүнийг үгүйлж байна. "Гартаа цустай, тархиндаа устай хүн төр барьдаггүй” юм хэмээн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нэгэнтээ “Тамгаггүй төр” жүжигтээ өгүүлсэн байдаг. Үүний тод жишээ өнөөдрийн төр барьж буй УИХ-д шургалжээ. Төрдөө, үрдээ санаа сэтгэл зовнисон тайван бус нэгэн өдөр ийнхүү өнгөрч байна. Энэ бүх мэдээллийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

А.Ганбаатар: Г.Доржзодовын боловсруулсан схемийн талаар бид хоёр олон удаа уулзаж, ярилцаж байсан

Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр наймаалцах талаар ярилцаж буй бичлэг өнгөрсөн жилээс эхлэн гарч эхэлсэн. Хамгийн сүүлд гэхэд одоогоос хэдхэн хоногийн өмнө дахин шинэ баримт буюу 40 минутын бичлэг цацагдсан. Тус 60 тэрбум төгрөгний стратеги төлөвлөгөөг хийсэн, 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа А.Ганбаатар анх удаа мэдээлэл хийлээ. Ингээд хэвлэлийн бага хурлын үеэр А.Ганбаатарын хэлсэн яриаг бүрэн эхнээр нь хүргэж байна. 


“Миний бие Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн зөвлөхийн  ажилтай. Би Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр наймаалцах асуудалд нэр холбогдоод байгаа.  Би энэ асуудлаар жил гаруй хугацаанд цагдаа тагнуулаар явж,  АТГ-т тайлбар мэдүүлэг өгсөөр өнөөг хүрсэн. Хуулийн байгууллагынхан сануулсан учраас өнөөдрийг  хүртэл бодит мэдээлэл өгөх боломжгүй байгаа. Харин одоо тухай үед ямар ямар асуудал ярилцсан тухай хуулийн хүрээнд тайлбарлах нь зөв гэж үзсэний үндсэн дээр хэвлэлийн бага хурал хийж байна. Би хоёрхон асуудлын талаар үнэн бодит зүйлийг хэлнэ. 

  1. Иргэн Г.Доржзодовын өөрийнх нь хийсэн төлөвлөгөө схем нийслэлийн МАН-ын хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө байсан. Гэтэл үүнийг Г.Доржзодов  стратеги төлөвлөгөө схем гэж нэрлээд байгаа юм. Уг үйл ажиллагааны төлөвлөгөөний уулзалт манай Шинэ Монгол Хаадууд группын байрны 4 давхарт болсон. Уулзалтын гол зорилго нь нийслэлийн МАН хорооны 2016 оны УИХ-ын сонгуулиар хэрхэн ажиллах вэ гэдэг талаар ярилцсан. Олон  нийтийн дунд ямар арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцсан уулзалт болсон. Уг уулзалтанд Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй,  Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ иргэн Г.Доржзодов нар байсан. Тэнд  үйл ажиллагааны төлөвлөгөө л ярьсан болохоос биш Г.Доржзодовын яриад байгаа шиг мөнгө босгох төрийн албан тушаалыг хэрхэн наймаалцах тухай яригдаагүй. Тус уулзалтанд оролцсон Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар яагаад чимээгүй байна вэ. Өөрөөр хэлбэл Г.Доржзодовын хийж ирсэн төлөвлөгөө санхүүгийн схемийг үзсэн сонссон хүмүүс бурууддаг юм бол, тэд нар  адилхан буруудах ёстой. Энэ асуудлаар тайлбар өгөхгүй байгаа учраас маш их харамсаж байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 
МАН-ын даргад У.Хүрэлсүхийг дэмжиж, М.Энхболд, Д.Гантулга гишүүний рейтинг буурчээ

MEC судалгааны байгууллага долоодугаар сарын 28-30-ны хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар авсан судалгааны дүн гарчээ. Тус судалгаанд нийтдээ сонгуулийн насны 990 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан байна. Судалгаанд санамсаргүй аргачлалаар саналаа өгсөн хүмүүс улс төрийн орчинд үүсээд байгаа асуудал, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Ингээд тус судалгаатай танилцгаая.  

Судалгааны эхэнд  МАН-ын дараагийн даргаар хэн сонгогдох нь зөв бэ гэсэн асуултыг 990 хүнээс асуусан байна. Судалгаанд оролцогчидын 41 хувь Шадар сайд У.Хүрэлсүхэд саналаа өгчээ. Мөн  судалгаанд оролцогчдын 43 хувь нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржид саналаа өгсөн бол 16 хувь нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад саналаа өгчээ. Тус судалгаатай давхцаад МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулах гарын үсэг цуглуулж эхлээд байгаа билээ. МАН-ын дараагийн байгуулах Засгийн газрын сайдуудын нэрс тодорсон талаар мэдээлэл гарч эхэлсэн. Тодруулбал, тус мэдээллээр Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайдад Ц.Нямдорж нарын нэр яригдаж байгаа билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

”Херо”-гийн Б.Баатар прокурорын газарт өргөдөл гаргажээ

"Херо" энтертайнментийн найруулагч Б.Баатар болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэг цахим орчинд тархаад байгаа билээ. тэгвэл Б.Баатар уг асуудлыг шалгуулахаар прокурорын газарт хандаж өргөдөл гаргасан байна. Өргөдлийг бүрэн эхээр нь хүргэе.

 Б.Баатар өргөдөлдөө:

"Херо энтертайнмэнт студийн найруулагч Баатар миний бие Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй утсаар ярилцсан бичлэгийг улстөрийн зорилгоор нийтэд тараасан байна. Энэ бичлэгийг эрх  бүхий байгууллага тусгай тоног төхөөрөмж ашиглан хийсэн гэж үзэж байна. 

Энэ нь хувь хүниийг дагаж мөрдөж, тагнан туршиж байгаагийн илрэл юм. Миний бие улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын эсрэг ямарваа үйлдэл хийж байгаагүй бөгөөд улсын нууцтай холбоотой төрийн албан тушаал хашдаггүй жирийн уран бүтээлч хүн юм. Энэ бол зөвхөн надтай холбоотой асуудал биш Монгол Улс дахь хүний эрхийн зөрчлийн нэг илрэл, гар утас ашигладаг хүн бүрийн эрхтэй холбоотой асуудал болохыг онцлон анхаарахыг хүсч байна.

Уг бичлэгийг тараасны дараа бичлэгийг миний бие хийсэн мэт болгож харагдуулах гүжир гүтгэлгийг зохион байгуулалттай хийж байна.

Энэ бол миний бөгөөд надтай утсаар ярьсан хүний нэр төрийг гутаах, олон нийтэд буруугаар ойлгуулахад чиглэсэн зорилготой, зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж, уг бичлэгийг хийсэн болон түгээсэн этгээдүүдийг олж тогтоон, хуулийн дагуу хариуцлага ногдуулахыг хүсч байна" гэжээ.

ТАНИЛЦ: Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан төлөөлөгчдийн нэрс

НИТХ дахь МАН-ын хэсэг төлөөлөгчид НИТХ-ын даргыг огцруулах саналыг өргөн барьсан билээ. Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан МАН-ынхны нэрстэй танилцана уу. 

toot

toot

toot

Д.Амарбаясгалан: 60 тэр бумынхан арчаагаа ч нэг алдаж байна даа,Тоглоом тоотой нь дээр

МАН-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр МАН-ын нэлээд хэдэн хүний уулзалт болсон нь үнэн.  Уг уулзалтанд Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй,  Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ иргэн Г.Доржзодов нар байсан хэмээн хэлсэн. Тэгвэл  МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ мэдэгдлийн талаар өөрийн байр сууриа цахим хаягаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр "60 тэр бумынхан арчаагаа ч нэг алдаж байна даа. МАНай нам эднээр хангалттай тоглууллаа. Одоо хангалттай!!! Тоглоом тоотой нь дээр!!!" хэмээн энэ талаар тайлбар хийхээ мэдэгдлээ.

 

Оюутнуудын ГОЛЧ ДҮНГ хууль бусаар засаж, тэтгэлэгт хамруулж байгаад баригджээ

Ховд аймгийн харъяат “Б” гэгч нь шунахайн сэдэлтээр бусадтай үгсэн тохиролцож, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн системд хууль бусаар нэвтэрч оюутны тэтгэлэг авах шалгуур үзүүлэлт хангаагүй АШУҮИС болон тус сургуулийн Дорноговь, Дархан-Уул, Говь-Алтай зэрэг аймгийн салбар сургуулиудад суралцдаг оюутнуудын голч дүнг засварлажээ. 

“Б” гэгч нь нийт 12 оюутны голч дүнг засварлан тэтгэлэгт хамрагдах шалгуур үзүүлэлт хангаагүй оюутанд тэтгэлэг олгуулан улсад 3,360,000 төгрөгийн хохирол учруулсныг Цагдаагийн байгууллага илрүүлж, шалгаж эхэлсэн байна.

Мөн түүнийг Засгийн газраас олгодог оюутны тэтгэлэг 70,000 төгрөгийг авах шалгуур үзүүлэлтийг хангуулж тэтгэлэг өгч, улирлаар тооцон олгодог тэтгэлгийн нэг сарын тэтгэлэгтэй тэнцэх мөнгийг авдаг болохыг тогтоожээ. 

Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн нэр ил боллоо

МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурж эхэлсэн талаар мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл одоогоор Засгийн газрыг огцруулах хүсэлтэй МАН-ын 20 гаруй гишүүн гарын үсэг зарсан аж. Үүнд Ж.Энхбаяр, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Гантулга, Д.Сумьяабазар, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, Ц.Гарамжав,  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Энх-Амгалан Л.Энхболд, Л.Элдэв-Очир, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Г.Занданшатар, Ц.Даваасүрэн, нарын гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсгээ зураад байгаа гэдгийг эх сурвалж онцолжээ. 

Нийгмийг сэрдхийлгэсэн бичлэг, зураг, мэдээлэл түгээхгүй байхыг ЦЕГ-аас уриаллаа

Цагдаагийн ерөнхий газраас нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг, амиа хорлолт гэх мэт олныг сэрдхийлэгсэн зураг, бичлэг, мэдээ, мэдээллийг түгээхгүй байх, түүнийг шэйр хийхгүй байхыг уриаллаа.

Гэмт хэрэг, амиа хорлолттой мэдээлэл нийгэмд түгээснээр  үзэл бодол төлөвшөөгүй хүүхэд залуус хэн нэгэнд гомдсон гомдол цөхрөлтэй үедээ дээрх мэдээ мэдээллийг авснаар сургамж авахаас илүүтэй санаа сэдэл авч, амиа хорлох эрсдэлт алхам хийж болзошгүй тул нийтэд түгээж байршуулахгүй байхыг зөвлөж байна.

Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас  өсвөр насны хүүхэдтэй эцэг эх асран хамгаалагчдад дараах зөвлөгөөг өгчээ:

Өсвөр насныхан нас сэтгэхүйн онцлог, өвөрмөц хэрэгцээ сонирхол, мэдээлэл хүлээн авч буй байдал, эцэг эхийн анхаарал халамж, найз нөхдийн харилцаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан асуудалд өөр өөрийн өнцгөөс хандаж, тулгамдсан асуудлаа нуух эсвэл өөрийнхөөрөө шийдэх тохиолдол цөөнгүй гардаг.

Иймд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ байнга ярилцаж, тулгамдсан асуудлаа зөв шийдвэрлэхэд нь тусалж, найз шиг нь байж анхаарал халамж тавьж байх хэрэгтэй.

Өсвөр насны охид хөвгүүдтэй эцэг эх болон багш нарт зөвлөх зөвлөгөө:

  • Түүний анд нөхөр, дотны найз, зөвлөгч нь бай.
  • Тэдэнд дэмжлэг үзүүлэн, тусламж, урам, сайшаал үзүүлж бай.
  • Шаардлагаа ойлгуулж, хүндлэх харилцаатай хослуулах.
  • Тэдэнтэй бүтээлч, илүү сонирхолтой хэлбэрээр ажиллаж анхаарлыг нь өөртөө хандуул.
  • Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олго.
  • Тэдний сөрөг үзэгдлүүдэд /мансууруулах бодисын хэрэглээ, залуусын сөрөг зан үйл гэх мэт/ шүүмжлэлтэй хандахдаа тоглоом, сэтгэл зүйн дасгалын аргыг ашигла.
  • Тэдний хүсэл сонирхлыг хөгжүүлэх, бие даасан байдлыг нь дэмж.       

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Р3
Наад сандуй чинь надад ямар чзөвлөх гэж байхгүй ганбаатар гэж хүн танихгүй гэж мэдэгдэж бйасан. та нар ядаж худлаа шаамаар бол үгээ нэгтгэж байгаад шааж байгаа ч.
2017/08/18 202.55.191.102
Р
БААТАР ЧИ БИТГИЙ ТЭНЭГТ. ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМРӨВ ГЭГЧЭЭР. ЕР НЬ ЧИ ИХ БАЛАГТАЙ ЭР БНА. ЯВСАН ГАЗРАА ГАЙ БОЛЖ ЯВДАГ. ЧИ БИЧСЭН Ч ЮМ БИЛҮҮ. 2 ХҮНИЙ ДУНД ЯС ЗӨӨДӨГ НОХОЙ ШИГ ХАРАГДЧИХЛАА.
2017/08/18 66.181.190.143
Иргэн
19 л байна даа. Сайдын суудал горилогчид дээр Топорын хэдэн дүү нар л байна даа. Бантулга, Оюука мэтийн
2017/08/17 202.9.42.200
  • Recent
  • Most Read
  • Most Comment