8o
Улаанбаатар хот
mobile menu

Хурд хамтлаг “Бид эх орондоо хайртай” тоглолт зохион байгуулна

2017-08-20 10:49:21

Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад Монголын ард түмэн сэтгэлийн хандивын аянг санаачилж,  олон зуун иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газарт хандивласаар байгаа билээ.

“Олны олон таван цэн” гэсэн зүйр үг бий. Мөн “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” ч гэсэн үг байдаг.“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, поп нэгдэж “Бид эх орондоо хайртай” оддын хамтарсан тоглолтыг зохион байгуулах гэж байна.“Бид эх орондоо хайртай” тоглолт  2017 оны 09 дүгээр сарын 02-ны 18:00 цагаас Төв цэнгэлдэхэд болох юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
гал сөнөөгч
гал сөнөөгч: шахуулсан 13 билетээ нэг бүрийг нь 2000 төгрөгөөр зарна. бусдыг нь манай гэр бүл төлнө. яагаад гэвэл би түймэр биш юмаа гэхэд шүлхий ч юумуу үер дээр л байж байх байх
2017/08/24 103.87.255.66