8o
Улаанбаатар хот
mobile menu

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Макао улсын Ерөнхийлөгч иргэдээсээ уучлалт хүслээ

2017-08-25 13:04:00

Энэ сарын 23-ний өдөр Макао улсад  “Хато” нэртэй хүчтэй хар салхи болжээ. Энэ хүчтэй хар салхины улмаас 8 хүний амь эрсэдсэн байна. Эл  байгалийн гамшигт үзэгдэлийн дараа буюу энэ сарын 4-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Фернандо Чуй Сай Он нь хэвлэлийн бага хурал хийж ард түмнээсээ уучлалт хүсчээ.

 Энэ үеэр Ерөнхийлөгч Фернандо Чуй Сай Он “Засгийн газрын зүгээс бүх нөөц бололцоогоо ашиглаж оршин суугчдын амьдралыг эргээд хэвийн байдалд оруулахаар болсноо мэдэгджээ. Шаардлагатай үед хийх зүйлс байсан хэдий ч Засгийн газрын зүгээс хангалттай зүйл хийж чадаагүй. Цаашид хар салхи гарч болзошгүй тухай урьдчилсан мэдээллийг сайжруулах, Засгийн газрын зүгээс иргэдэд учирч болох аюулаас зайлсхийх талаар мэдээллэх, хариу арга хэмжээ авч ажиллана. Өнгөрсөн хоёр өдөр бид маш хүнд сорилттой хамтдаа нүүр туллаа. “Хато” бол ойрын 53 жилд тохиосон хамгийн хүчтэй хар салхи байсан хийгээд Макаод асар их хор хөнөөл дагууллаа. Гамшгийн үетэй нүүр тулахад бид хангалттай зүйл хийж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч байна.  Үүнийг сайжруулах арга зам бий. Би Макао улсын Засгийн газрыг төлөөлөн оршин суугчдаасаа уучлалт хүсч буйгаа илэрхийлж байна” хэмээн ард түмэндээ хандаж хэлсэн талаар Макао улсын өдөр тутмын сонинд мэдээллэсэн байна.

Түүнчлэн Геофизикийн товчооны захирал Фон Сой Күн нь лхагва гарагт болсон Хато хар салхины асуудлаар пүрэв гарагт авч хэлэлцсэн гэдгийг ерөнхийлөгч Чуй хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд оршин суугчид ч мөн ойртож буй хар салхины талаар цаг алдалгүй сэрэмжлүүлээгүй хэмээн Фонийг буруутгаж байгаа юм. Уг хэвлэлийн хурлын үеэр хар салхины улмаас амь үрэгдсэн 8 хүний төлөө нэг минут толгойгоо гудайлган эмгэнэл илэрхийлжээ.

Өөр бусад эх сурвалжийн мэдээлснээр хохирогчдийн тоо 8-с илүү гарч болзошгүй байна. Түүнээс гадна гамшигт өртсөн жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд засгийн газар, хөгжлийн сангийн зүгээс хүүгүй зээл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн Тай Кин Ип хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн аж.  

Орчуулсан: Б.Шинэбаяр

Эх сурвалж: macaunews.mo

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Muulaad baidag hyataduud manai heden teneguudees l deer yum daa. Udurt hichneen jiriin irged tsag busaar horvoog orhij bna. Buruutan baihgui. Hariutslaga tootsoj baigaa yum alga.
2017/08/25 66.181.184.119
Татаар
Ингээд л манайхнаас арай ухаалаг болчихоод байгаа юм даа
2017/08/25 202.21.117.42