8o
Улаанбаатар хот
mobile menu

"ОРД" арт галлерей нээлтээ хийнэ

2017-09-05 15:28:24

Монголын хүүхдийн урлан бүтээх төвөөс санаачлан хамтран ажилладаг байгууллага, эцэг эхчүүдийн дэмжлэгээр төвийн багш, албан хаагчид зуун хувь өөрсдийн хүч хөдөлмөрийн үр дүнд Монголд анхны Хүүхдийн уран бүтээлийн галлерейг хийж дуусгалаа. Мянга мянган авъяаслаг уран бүтээлч хүүхэд багуучуудынхаа хөгжлийг бодитоор дэмжих ажил хийсэндээ баяртай байна. Шинэхэн будгийн үнэр ханхалсан "ОРД" арт галлерейн албан ёсны нээлтийн арга хэмжээ удахгүй тохиох гэж буйтай холбогдуулан Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн үе үеийн төгсөгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс төгсөгч уран бүтээлчдээ идэвхтэй оролцохыг уриалъя.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment