Хорт хавдрын эхний шатанд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй байна. Харин удалгүй дараах 7 шинжээр илэрдэг гэнэ. Эдгээрийг Америкын Хорт Хавдарын Нийгэмлэгээс тодорхойлсон юм байна. Тиймээс энэ 7 шинжийн аль нэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.
- Хоол боловсруулах систем, давсагны үйл ажиллагаанд өөрчлөлт орох
- Эдгэрдэггүй шарх, үрэвсэл бий болох
- Хэвийн биш байдлаар цус алдах
- Биений аль нэг хэсэгт булдруу, хатуурал үүсэх
- Хоол шингэхэд хүндрэлтэй болох
- Мэнгэ үү зэргийн хэлбэр, хэмжээ, өнгө, зузаанд мэдэгдэхүйц өөрчлөлт орох
- Байнга ханиалгах эсвэл хоолой сөөх
Мөн хавдрын төрлөөсөө хамаарч дараах өөр онцлог шинжүүд мэдрэгдэж болно.
- Байнга толгой өвдөх
- Шалтгаангүй жингээ алдах, эсвэл хоолны дуршилгүй болох
- Яс байнга янгинаж өвдөх
- Байнга сульдаж, бөөлжис цутгах
- Байнга эсвэл ойр ойрхон бага хэмжээгээр халуурах
- Халдварт өвчин дахин дахин тусах буюу өвчлөмтгий болох