8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголд сүрьеэ өвчний шинэ тохиолдол жилд 4000 бүртгэгддэг

2017-09-05 16:47:09

Монгол Улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг аж. 2016 оноос Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгүүд Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Монгол-Солонгосын хамтын ажиллагаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, их сургуулийн оюутнуудын дунд сүрьеэгийн үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийж байгаа юм.

Энэ төсөл хэрэгжсэн жил гаруй хугацаанд Чингэлтэй дүүргийн 13 мянга гаруй иргэн, их сургуулийн 3000 гаруй оюутныг сүрьеэг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн 110, үүнээс эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 10 тохиолдол илэрч, эмчилгээнд хамруулжээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment