8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүжигчин М.Баярмагнайгийнх нь бүл нэмлээ

2016-01-13 21:53:00

Жүжигчин М.Баярмагнай өдгөө хошин урлагийн тайзнаа “Маск” продакшинтай, үзэгч фэнүүдтэй болж чадсан авьяаслаг нэгэн билээ. Монгол Улсын хошин урлагийн хамтлагийнхны дотроос үзэгчдийн хүсэн хүлээдэг продакшны нэг болсон тул маш завгүй ажилладаг нь ойлгомжтой. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Жилийн 365 хоногийн 65-100 хоногийг нь л гэр бүлтэйгээ өнгөрүүлж байна. Зав чөлөө гарвал гэр бүлтэйгээ л өнгөрүүлэхийг боддог. Бусад цагт нь хамтлагтайгаа байж, уран бүтээлээ хийж байна” гэсэн байдаг. Тэгвэл жүжигчнийх өнөөдөр бүл нэмж, охинтой болжээ. Тэрбээр энэ талаар цахим хуудаснаа "Охин минь хүний сайхан орчлонд тавтай морил.  Ам бүл тавуулаа боллоо.Ханьдаа баярлалаа. Аав хоёр хүү нь" гэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Автомат тоглоомын газруудын зүгээс баяр хүргэе. Чиний алддаг мөнгөөр олон автомат тоглоомын газрууд оршин тогтнож байгаа шүү
2016/01/14 103.17.108.42
Bayar hurgie! Mongoliin urs mash olon boltugai.
2016/01/13 103.17.108.42