8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-09-07 09:48:03

Хонь - (3/21-4/19) 
Эрч хүч, дур булаам чанараа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхий. Таатай боломж тохиох тул алдалгүй ашиглаарай. Бусдын дэмжлэгийг авч чадна. Гэхдээ үр дүн ямар байх нь таны харилцаанаас шууд хамаарна. Тиймээс бусдаас тусыг эрвэл илэн далангүй байгаарай. Хайртай хүн тань анхаарал халамж шаардана. 

Үхэр - (4/20-5/20) 
Өнөөдөр тантай уулзсан хүн, учирсан нөхцөл байдал болгон хувь тавилангийн дохио тэмдгийг агуулна. Гярхай байж тэр бүгдийг анзаарахыг хичээ. Эндээс ирээдүйнхээ тухай чухал мэдээллийг олж авна. Оюуны хөдөлмөр эрхлэх, мэдлэг мэдээлэл олж авахад ээлтэй сайн өдөр. 

Ихэр - (5/21-6/21) 
Бясалгал ариусал, ухаарлын өдөр. Гоо сайхан, эрүүл мэнддээ санаа тавьж, биеэ арчилбал үр дүнтэй. Эрүүл агаарт гарах, биеийн хүчний хөдөлмөр хийх, газар шороотойгоо харьцах нь таны сэтгэл зүй, бие махбодод сайн. Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл түвшин бай. 

Мэлхий - (6/22-7/22) 
Урам зоригтой өдөр. Та өглөө сэрэхдээ л ихийг хийж бүтээх хүсэл эмэлзэл оргилж байгааг мэдрэнэ. Сайтар төлөвлөсөн ажлыг эхлэж болно. Харин сэтгэлийн хөөрлөөр хандсан аливаа зүйл бүтэлгүйтнэ. Гэр орноо цэвэрлэх, хэрэггүй эд зүйлээсээ салахад тохиромжтой өдөр. 

Арслан - (7/23-8/22) 
Бүтээл туурвилын өдөр. Юмс таны санаснаар болохгүй байлаа ч битгий бухимдаарай. Таатай цаг үе ирэхийг хүлээсэн нь дээр. Өнөөдөр тууштай байж чадсан хүн хожно. Бусдаас зөвлөгөө, тус дэм авахаас бүү нэрэлх. 

Охин - (8/23-9/22) 
Аливаад хянуур хандах өдөр. Сэтгэл санаа тавгүйтэн нойргүйтэж болзошгүй нь Сарны таагүй нөлөөтэй холбоотой. Ажил албаны хүрээнд ямар ч асуудалд хянуур, алдаа гаргахаас зайлсхийх нь чухал. Биеийн байдал сайнгүй байх тул хэт их ачаалал, биеийн хүчний хүнд хүчир хөдөлмөр таагүй. Тиймээс ажлын ачааллаа зөв тохируул. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Хүний дотоод нөөц, хүч чадал идэвхижинэ. Ажил шинээр эхлүүлэх, аян замд гарах, хариуцлага хүлээх, бусдыг манлайлах, санал санаачлага гаргахад сайн. Уулзалт гэрээ хэлцлээс ашиг олно. Хүлээн авалт, дайллага цайллага зохион байгуулахад ээлтэй. 

Хилэнц - (10/23-11/21) 
Хоёрдмол нөхцөл байдал үүснэ. Хэрүүл маргаанд бүү оролц, бусдын нөлөөнд бүү авт. Сайн сайхныг бодож, өөдрөг байвал сөрөг нөлөөг давна. Шинэ мэргэжил, мэдлэг боловсрол эзэмшихэд тохиромжтой. 

Нум - (11/22-12/21) 
Маш сайн өдөр. Баяр баясгалан, ажлын амжилт, сэтгэл ханамжийг авчирна. Шинээр ажил төрөл эхлэх, ажлаа солих, нүүдэл хийх, шинэ газар очиход сайн. Холын замд гарвал олз омогтой. 

Матар - (12/22-1/19) 
Гэрээ хэлцэл байгуулах, мэдээлэл туршлага солилцох, аян замд гарахад тохиромжтой. Ямар нэгэн зүйлийг шинээр сурвал, эсвэл шинэ мэргэжил эзэмшвэл хожим тустай. Зөв тооцвол уулзалт, ажил хэрэг, гэрээ хэлцэл ашигтайгаар шийдэгдэнэ. 

Бумба - (1/20-2/18) 
Танд гэр бүлийн хүрээ илүү чухалчлагдана. Тиймээс та өдөр тутмын ажлаа дуусгаад гэр лүүгээ яарна. Үдшийг хайртай дотны хүмүүстэйгээ зугаатай өнгөрүүлнэ. Зарим хүмүүс ажил хэргээр алс явна. 

Загас - (2/19-3/20) 
Шинэлэг бүхэн дэмжигдэх өдөр. Тиймээс та чухал мөчлөгийн эхлэлийг тавьж, хамгийн чухал төслөө хэрэгжүүлж эхлээрэй. Ямар ч ажлыг эхлүүлсэн сайтар нягталж хийвэл амжилтанд хүрнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл