8o
Улаанбаатар хот
mobile menu

"Зүрхний хилэн" түүхэн уран сайхны кино бүтсэн түүх -1

2017-09-07 13:32:48

"Фантастик" продакшн, "Монгол Контент" ХХК-ийн хамтын бүтээл Манжийн дарлалын үеийн тухай "Зүрхний хилэн" түүхэн уран сайхны кино энэ сарын сүүлээр нээлтээ хийх гэж байна. Тус кинонд 1867 оны үеийг харуулах бөгөөд олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, дөрвөн улирал дамнан зураг авалтыг нь хийжээ. Энд тэмдэглэн хэлэхэд "Зүрхний хилэн" түүхэн уран сайхны киног Төрийн шагналт, зохиолч Ж.Пүрэвийн "Зүрхний хилэн" романаас сэдэвлэн хийж буй кино хэмээн андуурах хүмүүс байгаа аж. Тэгвэл энэхүү киноны зохиолыг найруулагч Б.Тамир, жүжигчин Э.Алдар нар бичсэн байна. Харин гол дүрд нь "Фантастик" продакшны жүжигчин Б.Баярбат, Б.Барслхагва нар тогложээ. КИНО БҮТСЭН ТҮҮХЭЭ тэд долоо хоног бүр цувралаар хүргэх бөгөөд өчигдөр анхны дугаараа фэйсбүүк хуудастаа тавьсныг толилуулья.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл