8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монголын нууц товчоо”-г соёлын өвд бүртгүүлэх ёслол Чингисийн талбайд болно

2017-09-13 10:52:45

Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор Чингис хааны үеийн аж ахуй амьдрал, ёс заншлыг харуулсан эсгийн дээр урласан “Монголын нууц товчоо”-г монгол түмэндээ танилцуулах, соёлын өвд бүртгүүлэх ёслол өнөөдөр 12:00 цагаас Сүхбаатарын талбайд болно.

Монгол Улсын 21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид жил гаруй хугацаанд бүтээсэн бөгөөд уг бүтээлийг урлах явцад 4000 гаруй хүмүүст зээглэн ширэх оёдлыг зааж сургасан байна. Энэхүү дүрслэх урлагийн бүтээлийг урлах үйл ажиллагаанд Монголчууд төдийгүй Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатнууд хамрагджээ. Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км метр тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл