8o
Улаанбаатар хот
mobile menu

Японы ЗГ өдөөн хатгасан "үл тэвчих" үйлдэл гэжээ

2017-09-15 11:51:00

Хойд Солонгос нь Япон улсын дээгүүр баллистик пуужинг хөөргөжээ. Уг пуужин 770 км (478 миль) өндөрт хүрч, 3,700 км явсан гэж Өмнөд Солонгосын цэргийн ангийнхан хэлжээ. Номхон далайд буухаасаа өмнө Японы Хоккайдо арал дээргүүр пуужин нисч явсан гэж албаны хүмүүс онцолжээ. Өнгөрсөн сард Хойд Солонгос улс Япон улсын дээгүүр пуужин хавсанаас болоод Япон улсын иргэд  "Манай улсад урьд өмнө байгаагүй аюул заналхийлсэн" хэмээн ярьцгааж байна.

Өмнөд Солонгосын цэргүүд хамгийн сүүлийн туршилтаар пуужин хөөргөсөн нь Пхеньянд болсон байна. Пуужин баасан гаригт орон нутгийн цагаар 07:00цагт (пүрэв гаригт 22:00 GMT) хөөргөжээ.  Энэхүү пуужин нь  8-р сарын 29-нд хөөргөсөн, 2.700 км (1,678 миль) замыг туулж,өндөрийн хамгийн дээд цэг болох 550 кмт хүрсэн пуужингаас илүү хол, өндөрт хүрсэн гэнэ.

НҮБ-ээс хойд солонгост шинэ хориг тавьсаны дараах анхны туршилт энэ аж.  АНУ-ын Номхон далайн командлалын хэлснээр туршилтын эхний зорилго нь "дундын баллистик пуужин (IRBM)" -ийг хөөргөх гэжээ. Хамгийн сүүлийн пуужин Пхеньянаас 3,400 км-ийн зайд орших Гуамын Номхон далайн бүс нутаг болох АНУ-ын Номхон далайд хүрч очсон байна. Японы Засгийн газрын тэргүүн нарийн бичгийн дарга Yoshihide Suga пуужинг зүүн өмнөд Номхон далайд унахаасаа өмнө Хоккайдогын дээгүүр нисч явсан гэжээ. Тэрээр хэлэхдээ хүмүүст аваарын дохиогоор аюулгүй байдалд орохыг анхааруулсан байна. Энэ явдал нь өдөөн хатгасан "үл тэвчих" үйлдэл байсан гэжээ.

Өнөөдөр хөөргөсөн пуужин өнгөрсөн сарынхтай төстэй байсан бөгөөд Хойд Солонгос цаашид туршилтыг хийх болно гэж мэдэгджээ. Өчигдөр Пхеньян НҮБ-ын шинэ хориг арга хэмжээний эсрэг "Японыг далайд живүүлэн,  Америкийг үнс болгон хувиргана" гэж заналхийлсэн байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордон, Цэнхэр ордон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг яаралтай дуудан хуралдахаар болов. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нь Япон, АНУ-ын хүсэлтээр өнөөдөр уулзаж, Хойд Солонгосын хамгийн сүүлийн үйл ажиллагааг хэлэлцэх юм байна. Өнгөрсөн сарын сүүлээр Хойд Солонгос дотооддоо хийсэн "Hwasong-12 пуужинг" Япон улсын дээгүүр харважээ. Пхеньян нь Номхон далай дахь цэргийн ажиллагааны "эхний алхам" гэж хэлсэн байна. Hwasong-12 нь мөн Хоккайдогын дээгүүр гарч олон нийтийн дохиог идэвхжүүлсэн, Японы эргээс хойд Номхон далайн 1,180 kм зайд буусан байна. Энэ сарын эхээр Пхеньян нь устөрөгчийн бөмбөгийг туршсан гэж мэдэгдэв. Энэ нь атомын бөмбөгнээс хэд дахин илүү хүчтэй зэвсэг аж. Бас энэ зэвсэг нь холын зайны пуужинд суурьлуулах боломжтой юм байна.НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Хойд солонгосын хийсэн үйлдэлийг дахин дахин буруутгасаар байна. 

Эх сурвалж: BBC.COM

Г.Дөлгөөн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл